Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тит 1:7 - Ариун Библи 2013

7 Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо түргэн зантай биш, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, бохир олз ашиг хайдаггүй,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо болон түргэн зантай биш, дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, хялбар олз ашиг хайдаггүй,

Gade chapit la Kopi




Тит 1:7
23 Referans Kwoze  

Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махбодоо өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог, шазруун, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айдаггүй байхад,


Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр. Ингэхдээ


Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр,


Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил.


Эзэн хэлсэн нь —Зарц нарынхаа хоол ундыг цагт нь өгүүлэхээр Эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ?


Тахилч нарын хэн нь ч дотоод хүрээнд орох үед дарс ууж болохгүй.


Тэд бас дарсанд хөлчиж, Сархданд найгажээ. Тахилч хийгээд эш үзүүлэгч ч Сархданд хөлчүүрэв. Тэд дарсанд самуурч, сархданд гуйвж, Үзэгдэл үзэнгээ хөлчүүрхэн, шүүхэд согтуу байна.


Цочмог ууртай нь мулгууг үйлдэх. Баширыг сэдэгч үзэн ядагдах.


Хурц зантай хүн хэрүүл өдөөх. Уурлахдаа удаан хүн маргааныг намжаах.


Үүнчлэн настай эмэгтэйчүүд зан байдлаараа ариун чанарт тохирч, гүтгэгч бус, дарсанд хэт боолчлогдолгүй, сайныг заах ёстой.


Би чамайг Крэтэд үлдээсэн нь чи дутагдсаныг гүйцээж, миний чамд зааварласнаар хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм.


Христ Есүсийн боол Паул Тимот нараас Филиппойд буй Христ Есүс доторх бүх ариун хүмүүс ба харгалзагч, үйлчлэгч нарт.


Бусад зарц нарынхаа хоол ундыг нь цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан, итгэмжит, ухаалаг зарц нь хэн бэ?


Уур тэнэгийн цээжинд оршдог тул Ууранд бүү яар.


Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос ч дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс ч дээр.


Үхэхгүйн тулд чи мөн чамтай хамт буй хөвгүүд чинь уулзалтын майханд ирэхдээ дарс ч, сархад ч бүү уугтун. Энэ нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг бөгөөд


Сэтгэл зүрх минь тэдний чуулалд бүү оролцог. Алдар хүнд минь эдний чуулганд үл нэгдэг. Уурынхаа эрхээр тэд хүн алжээ Өөрийнхөө зоргоор эд үхрийн шөрмөс тасалжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite