Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 8:5 - Ариун Библи 2013

5 Эзгүй хээрээс хайртаа түшсээр Ирж яваа тэр хэн бэ? —Эх чинь чамтай зовж байсан Энэ эмэгтэй чамайг зовж төрүүлсэн Энэ л алимын модон дор чамайгаа би сэргээв биш үү.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ? —Алимын модон дор би чамайг сэрээлээ. Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөд тэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 8:5
29 Referans Kwoze  

Утаан багана гэлтэй утлага мирр тэргүүтэй Арилжааны үнэрт энгэсгийг анхилууланхан Эзгүй цөлөөс ирж яваа энэ ер нь юу вэ?


Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань Их замыг шулуун болгогтун.


Ой модон дунд алимын мод хэр билээ. Олон хөвгүүн дунд амраг чи минь тэр билээ Сүүдэр дор нь би суумаар таатай Жимс нь тагнайд минь жигтэйхэн амттай.


Сэтгэл минь Танаас зуурчээ. Таны баруун мутар намайг түшиж байна.


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Үүрийн туяа шиг үзэгдэх Саран адил тунгалаг наран ижил өнгөлөг Тугт цэрэг мэт сүрдэм тун ч сайхан нь хэн юм?


Амжиж тэднээс салангуут Амин хайртаа би олов. Ээж минь намайг хэвлийдээ олж тээсэн Энэ өрөөнд ортлоо эс тавьж явуулав.


Та нар Түүгээр дамжин Бурханд итгэсэн юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр итгэл хийгээд найдвар чинь Бурханд байх юм.


Шавь нарынх нь нэг, Есүсийн хайрласан хүн Есүсийн цээж налаад сууж байлаа.


Тийм ээ, тэр тэнгэрэлчтэй барилдан дийлсэн. Тэрээр уйлан өршөөл гуйсан. Тэр Түүнийг Бетелд олоод Тэр тэнд бидэнтэй ярьсан.


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Залуу үеийн чинь зориулалт, Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь, Тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл Намайг дагаж байсныг чинь Би санаж байна.


Үзэгтүн, Би шинэ зүйл хийх бөгөөд Тэр нь одоо соёолж гарна. Та нар үүнийг мэдэхгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.


Ээ дээ, чи минь ахтай минь адил Ижийн минь мөөмийг хөхсөн ч болоосой! Ил гадаа таарлаа ч чамайг би үнсэхсэн Ингэв гээд хэн ч намайг эс жигшихсэн


Сионы охид оо, гарцгаа. Сэтгэл зүрхнийх нь баярын өдөр, хуримаар нь Соёрхож ээжийнх нь залсан титэмтэй Соломон хааныг харцгаа.


Түүнтэй хамт зөвхөн маханбодын гар байгаа бол бидэнд туслах бөгөөд тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН бидэнд байна гэхэд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.


Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жар хоногийн турш асрах юм.


Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахин эдэлж байна.


Түүнчлэн ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжин хуульд үхсэн. Ингэснээр Бурханы төлөө бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдсон юм.


Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулвал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.


Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач. Хамтдаа надтай Ливанаас одож, Аманагийн оргилоос, Сенир, Хермоны оройгоос, Арслангийн үүрнээс, ирвэсийнн уулнаас аялж бууж ирээч.


Харин амийг минь устгахаар хайгчид Газрын гүн уруу орох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite