Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 7:5 - Ариун Библи 2013

5 Тэргүүн юу чинь чиний дээр титэмлэх Кармел уул Долгионтох туг үс чинь нил туяан лугаа Гол шиг үс нь хааныг ч гогодож чаднам бөлгөө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Толгой чинь Кармел шиг чиний дээр залрах агаад толгойн чинь долгиолох үс нил ягаан тууз мэт юм. Хаан долгиолох үсэнд чинь автагджээ.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 7:5
18 Referans Kwoze  

Цэцэглэнхэн дэлгэрээд, цэнгэнхэн баясаад, баяр хөөртэйеэ уухайлна. Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно. Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна.


Амраг минь чи юутай сайхан А-яа бүр дэндүү сайхан Гивлүүрэн цаанаа тагтаан адил нүдтэй Гилеад уул энгэрлэн буух ямаан сүрэг мэт үстэй


Түүний толгой ба үс нь цагаан ноос буюу цас адил цагаан агаад нүд нь галын дөл адил,


Бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс тэд зуурдаггүй аж.


Тэрээр бие болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд болой.


Бурхан бүх юмсыг Түүний хөл дор захируулж, Түүнийг чуулганд бүх юмсын дээрх Тэргүүн болгож өгөв.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, Модот газарт дангаараа оршму. Башан болон Гилеадад Урьдын өдрүүдийнх шигээ идээшлэг.


Тэргүүн нь гэвэл шижир алтан Туг үс нь бужгархан хэрээн адил хархан


Өргөө дээвэр маань хуш модон Адар тааз нь агар модон.


Сионы үүд хаалгуудыг Иаковын оршин суух газруудаас илүүгээр ЭЗЭН хайрладаг.


Бурхан, тэд Таны залран ирэхийг, Хаан минь болох миний Бурханы Ариун газарт залран ирэхийг харсан.


Мөнөөх нь —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй гэжээ.


Энхрийхэн марал, гоолигхон согоон адил Эхнэрийн чинь хөх чамайг ямагт хангалуун байлгаж, Хайранд нь чи үргэлж хөлчүүрэх болтугай.


Учир нь Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байлаа. Тэрээр Моабын урьдын хааны эсрэг дайтан, Арнон хүртэлх түүний бүх нутгийг гараас нь авсан байв.


Хүзүү шил чинь гэвээс хүчирхэг эрсийн зэмсэг Мянган бамбай чимэглэсэн Давидын цамхаг мэт тансаг


Swiv nou:

Piblisite


Piblisite