Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 6:4 - Ариун Библи 2013

4 —Амраг минь Тирзатай адилхан чи жавхаатай Иерусалимын ижил ээнэгшмээр Тугт цэрэг мэт тун ч сүрдмээр

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Хонгор минь, чи Тирза шиг үзэсгэлэнтэй, Иерусалим шиг дур булаам, тугт цэргүүд шиг айдас төрүүлэм аж.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 6:4
21 Referans Kwoze  

Үүрийн туяа шиг үзэгдэх Саран адил тунгалаг наран ижил өнгөлөг Тугт цэрэг мэт сүрдэм тун ч сайхан нь хэн юм?


Үзэсгэлэнт өндөрлөг, бүх дэлхийн баяр хөөр Хойд хязгаарт буй Сион уул нь Их Хааны хот юм.


Ингээд Иеробоамын эхнэр босон явж, Тирза уруу буцжээ. Тэрээр гэрийнхээ босгоор орж ирж байх үед хүүхэд нас барав.


Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.


Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина. Тэд Иерусалим охин уруу шогшрон, толгойгоо сэгсэрч, “Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан гэгдсэн Өнөө хот энэ мөн үү?” гэлцэнэ.


Өвч биеэрээ миний хайрт чи үзэсгэлэнтэй Өө сэв чамд минь ер үгүй.


Ангал цохионы үе нөмөрдөн суугаа ай миний тагтаахан Үзэмж зүс чинь жавхаалаг, өөрийн чинь дуу цовоолог тул Өнгө эгшгээ сонсгоод өөрийгөө нэг үзүүлээч.


Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулж байна.


түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ.


Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус, харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж,


Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.


Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.


А-яа хайр минь чи юутай үзэсгэлэнтэй Ай-даа чи мөн ч үзэсгэлэнтэй Аньсага нүд нь тагтааных гэлтэй.


Кедарын майхан, Соломоны хөшиг мэт Хар ч гэлээ би үзэсгэлэнтэй Иерусалимын охид оо!


Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Ахиагийн хүү Бааша Тирзад бүх Израилийн хаан болж, хорин дөрвөн жилийн турш хаанчлав.


Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, Тирзад үлдэв.


Түүний орднуудад Бурхан хүчит цайз хэмээн танигджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite