Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 6:2 - Ариун Библи 2013

2 —Үнэн хайр минь цэцэрлэгрүүгээ Үнэрт цэцэгсийн мандалруугаа Цэцэрлэгт сүргээ бэлчээрлүүлж Цэцэгс сарааныг түүхээр орсон.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Миний хайрт цэцэрлэг уруугаа, Анхилуун үнэрт цэцгийн мандал уруу, цэцэрлэгт сүргээ бэлчээж, сараана цэцэгс түүхээр явсан билээ.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 6:2
24 Referans Kwoze  

Хацар юуг нь хэлбэл Үнэрт цэцэгсийн мандал анхил үнэртний цогцлол Уруул ам нь гэвэл урсгаж миррийг нэрэх сараана лугаа дүйцэх


Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.


Аав аа, Надад өгсөн хүмүүс тань бас Миний байдаг газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан.


Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.


Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.


Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэр тэднийг тэжээнэ. Тэр өөрөө тэднийг тэжээж, хоньчин нь болно.


Учир нь мөчир нахиагаа газар нь ургуулж Дотор нь тарьсныг цэцэрлэг нь ургуулдаг шиг Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө Зөвт байдал, магтаалыг бий болгоно.


ЭЗЭН чамайг ямагт удирдан Ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, Ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт, Ширгэшгүй устай урсгал мэт байх болно.


Зөвт хүн мөхөх бөгөөд Үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй. Энэрэлт хүмүүсийг авч явахад Хэн ч үл ойлгоно. Учир нь зөвт хүнийг муугаас холдуулж,


Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж, Мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, Хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.


Хөндийн ногоо дэлгэрэхийг харж Усан үзэм цэцэглэж үү Анарын мод нахиалж уу үзэхээр Самрын цэцэрлэгт орж явчихав, би.


Хаалттай нэгэн цэцэрлэг Сүйт бүсгүй, дүүдэй минь Хаалттай булаг, лацадсан худаг.


Хайрт минь минийх харин би түүнийх Сараануудын дунд сүргээ тэр бэлчээнэм.


Хоёр хөх чинь сараана дунд идээшлэх гөрөөсний ихэр янзага


Умрын салхи аа, босоорой, өмнийн салхи аа, ирээрэй. Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн Сэнгэнэм үнэрийг нь тараагаарай Хайрт минь чи цэцэрлэгтээ ирээрэй Хамгийн шилдэг жимсийг нь идээрэй.


Миний бие цэцэрлэгтээ ирэв, хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Миррийг би үнэртэнтэйгээ цуглуулав, Балаа би сархинагтай нь идэв Бас дарсаа сүүтэй нь уув. Идэцгээ, нөхөд минь, ууцгаа Ингээд дурлалд мансуурцгаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite