Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 5:6 - Ариун Библи 2013

6 Хайртдаа би онгойлгоод өглөө Харин янаг минь эргээд явчихсан байлаа. Түүнийг ярихад нь амин гол минь түүн тийш тэмүүлж асан Түүнийгээ би хайлаа, гэвч олсонгүй Түүнийгээ би дуудлаа, хариу тэр хэлсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Би хайртдаа онгойлголоо. Гэвч хайрт минь цааш эргэн, явчихсан байв! Түүнийг ярихад зүрх сэтгэл минь түүн уруу хүсэмжлэн тэмүүлэв. Би түүнийг хайлаа. Гэвч олсонгүй. Би түүнийг дуудлаа. Гэвч тэр надад хариулсангүй.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 5:6
30 Referans Kwoze  

Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.


Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.


Тэр мөчид азарган тахиа хоёр дахь удаагаа донгодлоо. Тэгээд Петр —Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь айлдаж байсныг саналаа. Тэр асгартал уйлав.


Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагш гарч, гашуунаар уйлав.


Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд буруугаа мэдээд, Миний нүүрийг эрэлхийлэх хүртэл нь Би явна, байдаг газартаа буцна. Зовлон шаналал дундаа тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.


Тэд ЭЗЭНийг хайхаар Хонин сүрэг, үхэр сүрэгтэйгээ явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холджээ.


Хашхиран, тусламж дуудсан ч Залбирлыг минь бас хаажээ.


Гэлээ ч зөвт байдал үйлддэг, Бурханыхаа шүүлтийг умартаагүй үндэстэн мэт Тэд Намайг өдрөөс өдөрт эрж, Замыг минь мэдэхийг хүсдэг. Тэд зөвт шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байхыг хүсдэг.


Би мөнхөд заргалдахгүй, Үргэлж ууртай байхгүй. Эс тэгвэл сүнснүүд ч, Миний бүтээсэн амьсгалууд ч Өмнө минь сульдах болно.


Намайг ирэхэд яагаад хүн байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч эс хариулав? Миний мутар зольж чадахааргүй богино болсон юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй юу? Үзэгтүн, Би зэмлэлээрээ далайг ширгээж, Гол мөрөнг цөл болгох бөгөөд Тэндхийн загас усгүйгээс болж өмхийрөн, цангаж үхнэ.


Тэр өдөр чи: “ЭЗЭН минь ээ, Талархалаа Тандаа өргөе. Надад уурласан хэдий ч уураа Та татаж, Намайг тайвшрууллаа.


Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Бүсгүйчүүлийн дундаас бүр сайхан минь ээ Янаг чинь хаашаа одоо вэ? Ямар замаар ороо вэ? Явж хамтдаа эрэх үү дээ.


Хатавчны зайгаар хайрт минь гараа зангалаа Харин миний сэтгэл дотор түүнийг хүсээд цангалаа


Тэгээд тэд намайг дуудна, Би эс хариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна, Би эс олдоно.


Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Хэдий болтол хүмүүсийнхээ залбиралд Та уураа уугиулах вэ?


Бурханыг санаад би шанална. Би тунгаан бодож Сүнс минь сульдаж байна. Села


Хашхирсаар байгаад би ядарчээ Хоолой минь хатжээ. Бурханаа хүлээсээр Нүд минь гархилжээ.


Тааллаараа, өө ЭЗЭН, Та намайг уул мэт бат тогтоосон. Та нүүрээ нуухад би тэвдсэн.


ЭЗЭН, Тан уруу би хашхирнам, Хад минь, намайг сонсохоос Бүү татгалзаач! Хэрэв Та дуугүй байвал Нүхэнд ойчих хүмүүсийн адил болно, би.


хаан —Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд “Давидыг хараа” гэж хэлээд, тэр хараасан бол “Чи юунд ингэв?” гэж хэн хэлэх юм бэ? гэж айлдав.


Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.


ах дүү нартаа хандаж —Миний мөнгийг буцааж өгсөн байна. Хараач! Миний уутанд байна гэв. Тэгтэл тэдний зүрх палхийн тэд бие биенээ дагжин харж —Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ? гэцгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite