Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 5:2 - Ариун Библи 2013

2 Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Би унтаж байсан боловч зүрх минь сэрүүн байв. Дуу чимээ! Хайрт минь тогшин “Дүү минь, хонгор минь, надад онгойлгооч, тагтаахан минь, төгс нэгэн минь! Учир нь толгой минь шүүдэрт, туг үс минь шөнийн чийгт норжээ” гэв.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 5:2
39 Referans Kwoze  

Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.


Ангал цохионы үе нөмөрдөн суугаа ай миний тагтаахан Үзэмж зүс чинь жавхаалаг, өөрийн чинь дуу цовоолог тул Өнгө эгшгээ сонсгоод өөрийгөө нэг үзүүлээч.


Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч эргэж, нойрноос сэрсэн хүн мэт намайг босгов.


Тагтаахан минь, өөгүйхэн минь ганцхан Төрсөн эхийнхээ энхэрхэн минь Төрүүлсэн тэрнийхээ цэвэрхэн минь Түүнийг үзээд шивэгчингүүд жаргалтайгаар нь дуудна Татвар эмс, хатад түүнийг тал өгөн магтана.


Явдал үйл нь гэм зэмгүй агаад ЭЗЭНий хуулиар явагсад Юутай ерөөлтэй вэ!


Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Тэр бидний сул дорой байдлыг авч, өвчин зовлонг маань үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.


Төрх нь аливаа хүнийхээс, Галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул Олон хүн Түүнээс болж хиртхийв.


Цохигчдод Би нуруугаа өгч, Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.


Их усан гэвч хайрыг унтрааж эс дийлэх Үер усан гэвч үүнийг живүүлж үл чадах Хайрын тулд хамаг гэр хөрөнгөө хэн нэгэн өргөлөө ч гэсэн Хайхралыг хэрхэвч эс үзэх.


Тагнайн үнсэлтүүд чинь тэргүүн дарс мэт болж ялгуухан уруудаад Уруул шүдийг нь урсанхан бүрхтүгэй.


Тэргүүн нь гэвэл шижир алтан Туг үс нь бужгархан хэрээн адил хархан


Хонгор дүүдэй, сүйт бүсгүй чи минь Зүрх юуг минь догдлуулав. Халтихан ганц харцаараа Зүүлт ганцхан сондроороо Зүрх юуг чинь догдлуулав.


Өвч биеэрээ миний хайрт чи үзэсгэлэнтэй Өө сэв чамд минь ер үгүй.


Амин голоос хайртай түүнээ шөнөд би орондоо хайнам. Хайлаа гээд түүнийгээ харин би эс олном Хашхирч түүнийг дуудаад ч Хариуг тэр эс өгнөм.


Хайрт минь надад хандаж өгүүлрүүн: —Сэрж босооч, хайр минь Цэвэрхэн ганц минь гарч ирээч.


Хайртын минь чимээ! Хараач, тэр уулсын дээгүүр дэгдэж, Толгод тойрон сүлжсээр ирмүй.


Зүрхээ, хүү минь надад өг Замыг минь ажиглаад нүд чинь баясна.


Египет нутгаас та нарыг удирдан гаргасан ЭЗЭН Бурхан чинь Би юм. Амаа том ангайлга, Би дүүргэе.


Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарцлагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт байв.


Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.


Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд зохистой учир Надтай хамт цагаан хувцастай алхах болно.


Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.


Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.


Тэрээр өөрийнхийгөө бүгдийг гаргаж, түрүүнд нь явдаг бөгөөд хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагадаг.


Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.


Нойрондоо дийлдээд байсан Петр болон нөхөд нь бүрэн сэргэхдээ Түүний цог жавхланг, Түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харав.


Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.


Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв.


Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээрээ унан гүн нойронд автсан байлаа. Тэр харин надад гараа хүргэж, намайг цэх босгов.


Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ.


—А-яа хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй Арга нь үгүй дурыг булаам Зөөлөн буйдан маань зүлэг ногоон


Хайртдаа би онгойлгоод өглөө Харин янаг минь эргээд явчихсан байлаа. Түүнийг ярихад нь амин гол минь түүн тийш тэмүүлж асан Түүнийгээ би хайлаа, гэвч олсонгүй Түүнийгээ би дуудлаа, хариу тэр хэлсэнгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite