Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 4:9 - Ариун Библи 2013

9 Хонгор дүүдэй, сүйт бүсгүй чи минь Зүрх юуг минь догдлуулав. Халтихан ганц харцаараа Зүүлт ганцхан сондроороо Зүрх юуг чинь догдлуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Дүү минь, сүйт бүсгүй минь, чи зүрхний минь цохилтыг түргэсгэв. Нүднийхээ ганцхан харцаар, хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээр чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 4:9
31 Referans Kwoze  

Хаалттай нэгэн цэцэрлэг Сүйт бүсгүй, дүүдэй минь Хаалттай булаг, лацадсан худаг.


Бурханы хардалтаар би та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртэй сүй тавиулсан.


—Хайртай түүнийх би билээ Харин хүсэл нь минийхээ төлөө.


Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа.


Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн. Харин зогсоод чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.


Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.


Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, үзэгтүн, чи хайрлуулах насан дээрээ байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж нүцгэнийг чинь халхалсан. Би бас чамд тангараглан чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг хөвгүүд чинь чамтай гэрлэнэ. Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг Бурхан чинь чамд баярлана.


Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Чиний Аврагч нь Израилийн Ариун Нэгэн бөгөөд Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ.


Сэтгэл бодол минь намайг Сэхээ өгөлгүй хөтөлж Сэнтийтний тэргэнд суулгавай.


Надаас харцаа холдуулаач Намайг тэр чинь балмагдуулж байна Гилеадаас уруудах ямаан сүргийг Үс чинь эрхгүй санагдуулж байна


Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Халуун янаглал чинь юутай амттай Халуун тэр янаглал нь дарснаас Ханхлах тос нь алив үнэртнээс давуутай.


Сионы охид оо, гарцгаа. Сэтгэл зүрхнийх нь баярын өдөр, хуримаар нь Соёрхож ээжийнх нь залсан титэмтэй Соломон хааныг харцгаа.


А-яа хайр минь чи юутай үзэсгэлэнтэй Ай-даа чи мөн ч үзэсгэлэнтэй Аньсага нүд нь тагтааных гэлтэй.


Унжлага зүүлтэт хацар Уран сондорт хүзүү чинь жавхаалаг.


Хаадын охид Таны Хатагтай нарын дунд бий. Баруун гар талд тань Офирын алт зүүсэн хатан зогсоно.


Бусад элч нар Эзэний дүү нар болон Кефийн адил итгэгч эхнэрээ дагуулах эрх бидэнд үгүй гэж үү?


Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч, дүүс мөн гэж айлдав.


өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүв.


Тэгээд ч Сара үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин харин миний ээжээс төрөөгүй. Тиймд тэр миний эхнэр болсон.


Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ, хүзүүний чинь чимэг зүүлт.


Би чамайг гоёлоор гоёхдоо гарт чинь бугуйвч хийж, хүзүүнд чинь зүүлт зүүлгэж


Хаан зурхайчид, халдеичууд, төлгөчдийг авчруулахаар чанга хашхирав. Хаан, Вавилоны мэргэдэд хандан —Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.


Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ бүү оруул. Гоёмсог харцанд нь бүү олзлогд.


Swiv nou:

Piblisite


Piblisite