Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 4:8 - Ариун Библи 2013

8 Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач. Хамтдаа надтай Ливанаас одож, Аманагийн оргилоос, Сенир, Хермоны оройгоос, Арслангийн үүрнээс, ирвэсийнн уулнаас аялж бууж ирээч.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач. Надтай хамт чи Ливанаас явж, Аманагийн оргилоос, Сенир, Хермоны оргилоос, Арслангийн үүрнээс, ирвэсүүдийн уулсаас уруудан аялах болтугай.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 4:8
19 Referans Kwoze  

(Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг)


Инжир мод жимслээд, Усан үзэм цэцэглээд Сэнгэнэм үнэр анхилж байна Сэрж босооч, хайр минь.


Сонс, охин оо, хараад чихээ тавь. Ард түмнээ хийгээд эцгийнхээ гэрийг март.


Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд олуулаа байв.


Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.


Залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг хөвгүүд чинь чамтай гэрлэнэ. Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг Бурхан чинь чамд баярлана.


Хүрээд ир хайрт минь хөдөө тийш одоцгооё Өнөө шөнийг тосгонд үдэцгээе.


Миний бие цэцэрлэгтээ ирэв, хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Миррийг би үнэртэнтэйгээ цуглуулав, Балаа би сархинагтай нь идэв Бас дарсаа сүүтэй нь уув. Идэцгээ, нөхөд минь, ууцгаа Ингээд дурлалд мансуурцгаа.


Гэнэн явдлаа орхин амьд яв Ухаарлын замаар яв!” гэж хэлдэг.


Уул овоо шиг олзноос ч, Та илүү гялбам, илүү сүр жавхлантай.


Бурхан Иудад мэдэгдсэн байна. Түүний нэр Израильд аугаа.


Тэр бас Ливаны хуш модноос эхлээд ханан хэрмэн дээгүүр ургадаг балуун ургамлын тухай ч хүүрнэж мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв.


Иорданы зүүн талд, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл:


Би залбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс, Ливаныг үзүүлээч” гэсэн


Абана, Фарпар зэрэг Дамаскийн голууд нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр эргэж, уурласаар буцав.


Уулсын оргил дээрх газарт Үр тариа элбэг дэлбэг байг. Үр жимс нь Ливаны хуш шиг найгана Хотод суугчид газрын ургамал мэт Урган цэцэглэг.


Өмнөд ба умардыг Та бүтээсэн Табор ба Хермон Таны нэрээр баяртайяа уухайлна.


Тэд Сенирийн жодоо модоор хамаг банзыг чинь хийж, Тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав.


Swiv nou:

Piblisite


Piblisite