Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 4:3 - Ариун Библи 2013

3 Уруул юуг чинь хэлвэл улаан ягаахан тасам ам чинь дур булаам Хацар шанаа чинь гивлүүр цаанаа анар жимсний зүсэм

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Уруул чинь час улаан тууз мэт агаад ам чинь дур булаам билээ. Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт ажээ.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 4:3
29 Referans Kwoze  

Хацар шанаа нь гивлүүр цаанаа Анар жимсний зүсэм аятай.


Хэл яриа нь хэтэрхий амтлаг Хамаг бие нь хайрыг булаам Энхрий хайрт найз минь ийм дээ Иерусалимын охид минь дээ.


Харагтун, биднийг энэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг өөр дээрээ, гэртээ цуглуулаагүй тохиолдолд ингэх юм.


Учир нь хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, балууны мөчрийн хамт авч, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад,


Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм.


Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө.


Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.


Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг.


Энэ нь үйлдсэн бүхний чинь төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, доромжлолоосоо болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тагнайн үнсэлтүүд чинь тэргүүн дарс мэт болж ялгуухан уруудаад Уруул шүдийг нь урсанхан бүрхтүгэй.


Хацар юуг нь хэлбэл Үнэрт цэцэгсийн мандал анхил үнэртний цогцлол Уруул ам нь гэвэл урсгаж миррийг нэрэх сараана лугаа дүйцэх


Сүйт бүсгүй минь, уруул чинь балыг дуслуулмуй Сүү бал хоёр хэл дор чинь баймуй Хувцасны чинь анхилал Ливаны анхилаан амуй.


Мэргэн ухаанаар амаа нээж, Энэрлийн сургаалыг хэл нь сургамжилна.


Ухаарагчийн амнаас мэргэн ухаан олдоно. Ухвар мөчдийн нуруунд саваа зориулагдана.


Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан.


Та хүний хөвгүүдээс гойд сайхан Таны уруулаас нигүүлсэл дусална. Тиймээс Таныг Бурхан мөнхөд ерөөсөн.


Зөвтийн ам ухааныг хэлж Хэл нь зөвийг өгүүлдэг.


Тэгээд би —Өө, Бурхан минь! Би Таны өөдөөс нүүрээ өргөхөөс ичиж зовж байна, Бурхан минь. Учир нь бидний хууль бус явдал толгойг маань давж, бидний хилэнц тэнгэрт тултлаа өсжээ.


Тахилч хуш мод, балуун болон хүрэн улаан даавууг авч, шатаж буй охин бярууны голд чулуудна.


Эдгээрийн дээгүүр тэд хүрэн улаан даавуу дэлгэж, далайн гахайн арьсан бүтээлэгтэй адил бүрж, хөндлөвчүүдийг нь шургуулна.


харин өөрөө амьд шувууг хуш мод, улаан хүрэн утас, балуунтай хамт авч, эдгээрийг болон амьд шувууг урсгал усны дээгүүр нядлагдсан шувууны цусанд дүрнэ.


хоёр амьд цэвэр шувуу, хуш мод, улаан хүрэн утас, балуун зэргийг цэвэршигчийн төлөө авч явахыг тахилч тушаана.


Өчүүхэн зарц надад Таны үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг би хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг отогтой болсон.


Кедарын майхан, Соломоны хөшиг мэт Хар ч гэлээ би үзэсгэлэнтэй Иерусалимын охид оо!


Swiv nou:

Piblisite


Piblisite