Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 4:16 - Ариун Библи 2013

16 Умрын салхи аа, босоорой, өмнийн салхи аа, ирээрэй. Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн Сэнгэнэм үнэрийг нь тараагаарай Хайрт минь чи цэцэрлэгтээ ирээрэй Хамгийн шилдэг жимсийг нь идээрэй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч. Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан, үнэрийг нь тараагаач. Хайрт минь цэцэрлэгтээ ирж, шилмэл жимсийг нь идэг.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 4:16
30 Referans Kwoze  

—Үнэн хайр минь цэцэрлэгрүүгээ Үнэрт цэцэгсийн мандалруугаа Цэцэрлэгт сүргээ бэлчээрлүүлж Цэцэгс сарааныг түүхээр орсон.


Миний бие цэцэрлэгтээ ирэв, хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Миррийг би үнэртэнтэйгээ цуглуулав, Балаа би сархинагтай нь идэв Бас дарсаа сүүтэй нь уув. Идэцгээ, нөхөд минь, ууцгаа Ингээд дурлалд мансуурцгаа.


Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.


Тэгтэл Тэр надад айлдаж —Амьсгалд эш үзүүл. Хүний хүү! Эш үзүүлж “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, энэ алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэж хэл гэв.


Тиймд би тэдэнд цуглуулсныг нь гардуулан өгч, үүнийг гүйцэлдүүлээд, та нарыг дайран Испани уруу явна.


Бурханы сайнмэдээг тунхаглах ариун үйлчлэлд Бурхан намайг харийнхны төлөөх Христ Есүсийн үйлчлэгч болгосон нь харийнхныг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын тулд болой.


Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргив. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьцгаав.


Есүс түүнд —Бос. Дэвсгэрээ аваад, алх гэж айлдав.


Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав.


Энэ эмэгтэй бие дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад минь бэлтгэв.


Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв.


Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн.


Өөрийн минь бие үзмийн цэцэрлэг өөрөө би энэ байна Өө яахав, Соломон танд мянга нь байг Үр жимсний манаач нарт хоёр зуу нь очиг.


Ой модон дунд алимын мод хэр билээ. Олон хөвгүүн дунд амраг чи минь тэр билээ Сүүдэр дор нь би суумаар таатай Жимс нь тагнайд минь жигтэйхэн амттай.


Араасаа намайг дагуулаач Алив бушуухан гүйцгээе Хаантан намайг лавриндаа авчирвай. Таныгаа бид бахданхан, баясалдаж —Дарснаас ч илүүтэйеэ хайрыг тань дээдэлнэм Танд тэдний дурладаг нь зөв байнам.


Өмнө тийш үлээх салхи умар тийш эргэсээр Өнөөх л салхи эргэлдэн эргэлдсээр Өөрийнхөө тойрогт эргэж ирсээр


Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.


Би өөртөө цэцэрлэг бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгалаа.


Хөхний минь дундах миррэн багцтай Хонгор амраг минь адил баймуй.


Хайртын минь чимээ! Хараач, тэр уулсын дээгүүр дэгдэж, Толгод тойрон сүлжсээр ирмүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite