Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 4:11 - Ариун Библи 2013

11 Сүйт бүсгүй минь, уруул чинь балыг дуслуулмуй Сүү бал хоёр хэл дор чинь баймуй Хувцасны чинь анхилал Ливаны анхилаан амуй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Сүйт бүсгүй минь, чиний уруул балыг дуслуулна. Хэлний чинь дор бал, сүү байх аж. Хувцасны чинь анхилуун үнэр Ливаны анхилуун үнэр мэт бөлгөө.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 4:11
19 Referans Kwoze  

Миний бие цэцэрлэгтээ ирэв, хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Миррийг би үнэртэнтэйгээ цуглуулав, Балаа би сархинагтай нь идэв Бас дарсаа сүүтэй нь уув. Идэцгээ, нөхөд минь, ууцгаа Ингээд дурлалд мансуурцгаа.


Тагнайн үнсэлтүүд чинь тэргүүн дарс мэт болж ялгуухан уруудаад Уруул шүдийг нь урсанхан бүрхтүгэй.


Хацар юуг нь хэлбэл Үнэрт цэцэгсийн мандал анхил үнэртний цогцлол Уруул ам нь гэвэл урсгаж миррийг нэрэх сараана лугаа дүйцэх


Иаков ойртон очиж, түүнийг үнссэнд эцэг нь хувцасных нь үнэрийг үнэртээд, түүнийг ерөөн адислаж —Харагтун, хүүгийн минь үнэр ЭЗЭНий ерөөсөн хээрийн үнэр байна.


[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм.


Үгсийг нь өөрсдөдөө аваад ЭЗЭН өөд эргэж “Хилэнц бүрийг минь хэлтрүүлээд, Хэлэх үгийг минь болгоогооч. Уруул юугаа бид тахил болгон өргөе.


Тэр Хүү муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэдэх үедээ цөцгий ба зөгийн бал иднэ.


Уруул юуг чинь хэлвэл улаан ягаахан тасам ам чинь дур булаам Хацар шанаа чинь гивлүүр цаанаа анар жимсний зүсэм


Тааламжит үгс зөгийн балтай сархинаг мэт. Сэтгэлд бурам, ясанд эм буюу.


Садар эмийн уруул нь зөгийн бал дуслуулж Тосноос ч илүү зөөлөн ярьдаг ч


Таны бүх хувцас мирр, Зуун наст ба могойн зүрхэн зандан мэт. Зааны ясан ордны Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгана.


Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй, Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг.


Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Халуун янаглал чинь юутай амттай Халуун тэр янаглал нь дарснаас Ханхлах тос нь алив үнэртнээс давуутай.


ЭЗЭНий өргөөнд тэд суулгагдаж Бурханы маань хүрээнүүдэд тэд цэцэглэнэ.


Ингэвээс хянамгай чанарыг сахиж, Мэдлэгийг уруулдаа нөөцөлнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite