Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 3:7 - Ариун Библи 2013

7 Энэ бол Соломоны нүүдлийн тэрэг, харагтун Израилийн хүчирхэг эрсээс жаран хүчирхэг эр түүний Эргэн тойронд нь явна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Харагтун, энэ нь Соломоны нүүдлийн тэрэг агаад Израилийн хүчирхэг эрчүүдээс жаран хүчирхэг эр түүнийг хүрээлэн байна.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 3:7
12 Referans Kwoze  

Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?


Соломон хаан өөртөө Ливаны модоор жууз хийжээ.


—А-яа хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй Арга нь үгүй дурыг булаам Зөөлөн буйдан маань зүлэг ногоон


Тэгээд Елиша залбиран —Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн байв.


Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны өргөөний үүдийг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.


Харин Соломон, Израильчуудаас боол болгоогүй юм. Тэдгээр нь дайчид, түүний түшмэд, жанжингууд, тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байв.


Давид, Ахишт —Их сайн байна. Таны боол юу хийж чадахыг та мэдэх болно гэв. Тэгэхэд Ахиш, Давидад —Сайн байна. Би чамайг бүх насаар чинь өөрийн бие хамгаалагчаар томиллоо гэв.


Филистчүүдийн эсрэг ширүүн дайн тэмцэл Саулын амьдралын өдрүүдийн туршид байсан бөгөөд эр зоригтой, байлдах чадвартай хүнийг Саул харвал албандаа авдаг байв.


Хаан бас та нарын зарц шивэгчингүүд, хамгийн шилдэг залуус болон илжигнүүдийг чинь авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ.


Утаан багана гэлтэй утлага мирр тэргүүтэй Арилжааны үнэрт энгэсгийг анхилууланхан Эзгүй цөлөөс ирж яваа энэ ер нь юу вэ?


Тулаанд мэргэшсэн тэд бүгдээр илд агсжээ. Ташаандаа бүгд илдтэй, шөнийн аймшгаас хамгаалжээ.


би хүмүүсийг хэрмийн ар талын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, ураг ургаар нь сэлэм, жад, нумтай зогсоов.


Swiv nou:

Piblisite


Piblisite