Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 2:9 - Ариун Библи 2013

9 Хайрт минь яг л Хангал буга, гөрөөс мэт амуй Хараач, хананы маань цаана тэр зогсоод, Цонхоор минь ширтэж Сараалжаар нь шагалзан баймуй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Миний хайрт зээр эсвэл идэр бугатай адил бөлгөө. Харагтун, хананы маань цаана тэр зогсоод, цонхоор харж, сараалжаар цухуйна.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 2:9
23 Referans Kwoze  

Янаг минь чи яарч үзээрэй Анхил үнэртний уулс дээрээ Танхил буга, гөрөөс мэт байгаарай!


Өдрийн амьсгааг сэргэтэл Үнэгэн харанхуйг үргэтэл Жалгат уулс дээрээ миний хайрт Залуу буга, гөрөөс адил эргээрэй.


Намайг тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн гэв.


Учир нь хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаараа ойртон ирэгчдийг төгс болгож чадахгүй.


Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм.


Тэгэхээр бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно.


Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ.


Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм.


Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.


замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.


Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелийн хөл талын зээр мэт хурдан ажээ.


Сисерагийн эх цонхоор харан, торон цонхны цаанаас уйлан гашуудав. “Түүний тэрэг ирэлгүй юунд удна вэ? Тэрэгний нь түчигнээн сонсогдохгүй юунд алгуурлана вэ?” гэж асууна.


Энхрийхэн марал, гоолигхон согоон адил Эхнэрийн чинь хөх чамайг ямагт хангалуун байлгаж, Хайранд нь чи үргэлж хөлчүүрэх болтугай.


Анчнаас зугтагч гөрөөс мэт Ангуучийн гараас мултрах шувуу мэт өөрийгөө авар.


Гэрийнхээ цонхны сараалжаар гадагш нэг хартал


—А-яа хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй Арга нь үгүй дурыг булаам Зөөлөн буйдан маань зүлэг ногоон


—Иерусалимын охид оо, Талын гөрөөс, марал бугаар андгайлъя. Таашаал дурыг бэлэн болтол нь битгий өдөөж сэрээ.


—Иерусалимын охид оо, Талын гөрөөс, марал бугаар андгайлъя. Таашаал дурыг, бэлэн болтол нь битгий өдөөж сэрээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite