Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 2:3 - Ариун Библи 2013

3 Ой модон дунд алимын мод хэр билээ. Олон хөвгүүн дунд амраг чи минь тэр билээ Сүүдэр дор нь би суумаар таатай Жимс нь тагнайд минь жигтэйхэн амттай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ. Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухад жимс нь ч надад чихэрлэг амттай байв.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 2:3
34 Referans Kwoze  

Эзгүй хээрээс хайртаа түшсээр Ирж яваа тэр хэн бэ? —Эх чинь чамтай зовж байсан Энэ эмэгтэй чамайг зовж төрүүлсэн Энэ л алимын модон дор чамайгаа би сэргээв биш үү.


Хүн бүр салхинаас хоргодох газар, Шуурганаас халхлах халхавч, Хуурай газрын усны суваг, Ангасан газар дахь өндөр хадны сүүдэр адил байх болно.


Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, Шаналсан ядууст өмөг түшиг болж, Шуурганаас хоргодох газар, Халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь Хананы эсрэг аадар,


Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.


Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв.


Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх саравч, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Хэл яриа нь хэтэрхий амтлаг Хамаг бие нь хайрыг булаам Энхрий хайрт найз минь ийм дээ Иерусалимын охид минь дээ.


Умрын салхи аа, босоорой, өмнийн салхи аа, ирээрэй. Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн Сэнгэнэм үнэрийг нь тараагаарай Хайрт минь чи цэцэрлэгтээ ирээрэй Хамгийн шилдэг жимсийг нь идээрэй.


Үзмээр намайг сэрээгээч, Алимаар намайгаа сэргээгээч. Үгүй бол би дурлалдаа амь тавьж мэдэх нь


Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.


Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ? Тэнгэрлэг биесийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ?


Намайг өршөөгөөч, Бурхан, Намайг өршөөгөөч Учир нь сэтгэл минь Таны дотор хоргодож байна. Таны жигүүрийн сүүдэрт би Хорлол өнгөртөл хоргодно.


Та хүний хөвгүүдээс гойд сайхан Таны уруулаас нигүүлсэл дусална. Тиймээс Таныг Бурхан мөнхөд ерөөсөн.


махирс хариуд нь “Хэрэв та нар үнэхээр намайг хаанаа болгон тосолж байгаа бол ирж, миний сүүдэрт хоргодогтун. Эс тэгвээс махирсаас гал гарч Ливаны хушин ойг шатааг” гэжээ.


—А-яа хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй Арга нь үгүй дурыг булаам Зөөлөн буйдан маань зүлэг ногоон


Уг суваг чинь анарын цэцэрлэг агаад Шилдгийн шилдэг жимстэй


Анхилаа юугаа хүндэс түгээгээд, Алаглах жимс үүдэнд минь байгаад Аливаа шилмэл жимсийг шинэ хуучнаар нь Амраг минь би чамдаа хадгалж байлаа биш үү.


Соломон Баал-хамонд усан үзмийн цэцэрлэгтэй ажээ. Мянга мянган мөнгийг жимсний нь төлөө өгдөг Манаач нарт түүнээ даатгажээ.


Өөрийн минь бие үзмийн цэцэрлэг өөрөө би энэ байна Өө яахав, Соломон танд мянга нь байг Үр жимсний манаач нарт хоёр зуу нь очиг.


Усан үзмийн мод гандан Инжрийн мод хатжээ. Анар, далдуу, алим гээд Талбайн бүх мод хувхайрав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан үгүй болов.


Хүчит Нэгэн, цог жавхлан болоод сүр хүчтэйгээ Ташаандаа илдээ зүү.


Swiv nou:

Piblisite


Piblisite