Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 2:16 - Ариун Библи 2013

16 Хайрт минь минийх харин би түүнийх Сараануудын дунд сүргээ тэр бэлчээнэм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Хайрт минь минийх бөгөөд би түүнийх билээ. Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 2:16
15 Referans Kwoze  

Хайрт минь минийх Харин би түүнийх Сараануудын дундуур сүргээ тэр бэлчээнэм.


—Хайртай түүнийх би билээ Харин хүсэл нь минийхээ төлөө.


Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна.


Учир нь энэ Бурхан Мөнхийн мөнхөд бидний Бурхан. Үхэн үхтэл минь биднийг Тэр хөтөлнө.


Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.


“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.


Анхилаа юугаа хүндэс түгээгээд, Алаглах жимс үүдэнд минь байгаад Аливаа шилмэл жимсийг шинэ хуучнаар нь Амраг минь би чамдаа хадгалж байлаа биш үү.


Хоёр хөх чинь сараана дунд идээшлэх гөрөөсний ихэр янзага


Би Шароны нэгэн сарнай Бэл хөндийн сараана л юм даа.


Амин голын хайрт чи минь Альхан газар сүргээ хариулж Амруулж үд дээр хэвтүүлэхээ хэлээч. Нөхдийн чинь сүргийн дэргэд би Нүүрэндээ гивлүүртэй эм адил байх хэрэг үү?


—Үнэн хайр минь цэцэрлэгрүүгээ Үнэрт цэцэгсийн мандалруугаа Цэцэрлэгт сүргээ бэлчээрлүүлж Цэцэгс сарааныг түүхээр орсон.


Хүрээд ир хайрт минь хөдөө тийш одоцгооё Өнөө шөнийг тосгонд үдэцгээе.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite