Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 2:10 - Ариун Библи 2013

10 Хайрт минь надад хандаж өгүүлрүүн: —Сэрж босооч, хайр минь Цэвэрхэн ганц минь гарч ирээч.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Миний хайрт надад хэлэх нь “Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 2:10
18 Referans Kwoze  

Инжир мод жимслээд, Усан үзэм цэцэглээд Сэнгэнэм үнэр анхилж байна Сэрж босооч, хайр минь.


Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.


Бурханы хардалтаар би та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг Христийн өмнө ариун онгон охин мэт аваачих гэж ганц нөхөртэй сүй тавиулсан.


Хайртын минь чимээ! Хараач, тэр уулсын дээгүүр дэгдэж, Толгод тойрон сүлжсээр ирмүй.


ЭЗЭН түүнд холоос үзэгдэн “Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тиймээс Би чамайг хайр энэрлээр татсан билээ.


Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.


Бурхан ЭЗЭНий айлдахыг Би сонсохыг хүснэм. Учир нь Тэр Өөрийн ард түмэн хийгээд Бишрэлтнүүддээ амар тайвныг айлдана. Харин тэднийг мунхаглал уруу Бүү эргүүлээч!


Израилийн Бурхан зарлиг болов. Израилийн хад надад хэлэв. “Бурханаас айн эмээж, Зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь


Есүс тэндээс гарч явангаа, татварын газар суух Матай гэгч хүнийг харав. Тэр түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа.


Фараоны тэрэгнүүд дундах гүүтэй Хайртаа би харьцуулнам билээ.


А-яа хайр минь чи юутай үзэсгэлэнтэй Ай-даа чи мөн ч үзэсгэлэнтэй Аньсага нүд нь тагтааных гэлтэй.


Өвөл нэгтээ өнгөрчээ, Бороо ч болиод татарчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite