Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 1:16 - Ариун Библи 2013

16 —А-яа хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй Арга нь үгүй дурыг булаам Зөөлөн буйдан маань зүлэг ногоон

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ! Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж.

Gade chapit la Kopi




Соломоны дуун 1:16
13 Referans Kwoze  

Ой модон дунд алимын мод хэр билээ. Олон хөвгүүн дунд амраг чи минь тэр билээ Сүүдэр дор нь би суумаар таатай Жимс нь тагнайд минь жигтэйхэн амттай.


Та хүний хөвгүүдээс гойд сайхан Таны уруулаас нигүүлсэл дусална. Тиймээс Таныг Бурхан мөнхөд ерөөсөн.


Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо! Үр тариа залуусыг хөгжөөж, Шинэ дарс онгон охидыг баясгана.


Энэ бол Соломоны нүүдлийн тэрэг, харагтун Израилийн хүчирхэг эрсээс жаран хүчирхэг эр түүний Эргэн тойронд нь явна.


Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.


А-яа хайр минь чи юутай үзэсгэлэнтэй Ай-даа чи мөн ч үзэсгэлэнтэй Аньсага нүд нь тагтааных гэлтэй.


Хайрт минь яг л Хангал буга, гөрөөс мэт амуй Хараач, хананы маань цаана тэр зогсоод, Цонхоор минь ширтэж Сараалжаар нь шагалзан баймуй.


Зүүрмэглэв би, зүрх минь харин сэрүүн байв. Сонсооч! Хайрт минь хаалга тогшлоо. —Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь хаалгаа тайл, Тагтаахан минь, өөгүйхэн ганц минь! Шүүдрийн дусалд толгой минь Шөнийн чийгэнд үс минь норжээ.


Амрагтаа нээж өгөхөөр өндийв Алга гар минь миррээр дуслав. Миний хуруунууд түгжээний бариулыг Миррэн шингэнээр норгон байв.


Юутай үзэмжит агаад дур булаам Хайрт чи минь юутай үзэсгэлэнт ажаам?


Swiv nou:

Piblisite


Piblisite