Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Соломоны дуун 1:10 - Ариун Библи 2013

10 Унжлага зүүлтэт хацар Уран сондорт хүзүү чинь жавхаалаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Унжлага зүүлттэй хацар чинь, шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий. —

Gade chapit la Kopi




Соломоны дуун 1:10
14 Referans Kwoze  

Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой.


Хацар юуг нь хэлбэл Үнэрт цэцэгсийн мандал анхил үнэртний цогцлол Уруул ам нь гэвэл урсгаж миррийг нэрэх сараана лугаа дүйцэх


Тэгээд би түүнээс “Чи хэний охин бэ?” гэж асуухад тэр “Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн Бетуелийн охин” гэж хариулсан. Би түүний хамарт гархи, гарт бугуйвч хийж өгөв.


Хонгор дүүдэй, сүйт бүсгүй чи минь Зүрх юуг минь догдлуулав. Халтихан ганц харцаараа Зүүлт ганцхан сондроороо Зүрх юуг чинь догдлуулав.


Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ, хүзүүний чинь чимэг зүүлт.


Тиймээс бид амийнхаа төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийлгэхээр хүн бүрийн олсон алтан эдлэл, гарын зүүлт, бугуйвч, тамган бөгж, ээмэг ба хүзүүний зүүлтүүдийг ЭЗЭНд өргөл болгон авчрав гэлээ.


өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүв.


Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан гархи, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд авч өгөөд —


Би ЭЗЭНий дотор ихэд бахдан Сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж, Сүйт бүсгүй үнэт чулуугаар гоёдог шиг Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж, Зөвт байдлын нөмрөгөөр бүтээв.


алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гарган Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ.


Цацаг мөнгөт алтан зүүлтийг Чамдаа бид урлах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite