Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Рут 4:4 - Ариун Библи 2013

4 Тиймээс “Энэ суудал дээр сууж буй хүмүүсийн өмнө болон миний ард түмний ахмадуудын өмнө түүний өвийг золин худалдаж авагтун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдмээр байна. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм” гэхэд тэр —Би тэр газрын өвийг нь золин худалдаж авна гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Тиймээс би чамд мэдэгдье гэж бодоод “Энд сууж буй хүмүүсийн өмнө болон миний ардуудын ахлагчдын өмнө түүний өвийг золин авагтун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл түүнийг авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдье. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм” хэмээв гэхэд тэр —Би өвийг нь золин авна гэв.

Gade chapit la Kopi




Рут 4:4
12 Referans Kwoze  

Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа.


Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө сайнаар үйлдэхийг хичээдэг.


Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.


Аяа Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэжээ.


хотын гулдан хаалгаар орж ирсэн бүгдийн болон хитчүүдийн өмнө Абрахамын өмч хөрөнгө болгон өгөхөөр тогтжээ.


Үгүй эзэн минь, намайг сонсооч! Би тэр талбайг танд өгье. Бас түүний дотор байгаа агуйг ч танд өгье. Би түүнийг өөрийн нутгийнхны өмнө танд өгье. Та тэнд тэр шарилаа оршуулаарай гэв.


Хотын ахмадууд түүнийг дуудан авчирч, ярилцахад тэрээр “Би түүнийг авах дургүй” гэж шийдвэртэйгээр хэлбэл


Наоми бэрдээ —ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй ЭЗЭН билээ гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин —Тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэв.


Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв.


Би ойрын хамаатан өв золигч чинь гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан өв золигч бас бий.


Swiv nou:

Piblisite


Piblisite