Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Рут 4:11 - Ариун Библи 2013

11 Үүдэн хаалганаа байсан бүх ард олон болон тэнд суудал эзэлсэн ахмадууд —Бид гэрч мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН, Израилийн гэрийг босгогч Рахел Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Хашаан дотор байсан бүх ардууд болон ахлагчид —Бид гэрч нар мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН Израилийн гэрийг босгогч Рахел, Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай.

Gade chapit la Kopi




Рут 4:11
24 Referans Kwoze  

Леа жирэмсэлж хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэв. Тэгээд тэрээр —ЭЗЭН, миний зовлон зүдүүрийг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.


“Иуда нутгийн Бетлехем ээ! Иудагийн дээдсийн дунд Чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израилийг хариулах Удирдагч Чамаас гарах болно” гэсэн гэж хариулав.


Гэвч Ефратын Бетлехем ээ, Иудагийн овгуудын дунд чи өчүүхэн авч, Надад Израилийг захирах Нэгэн нь Чамаас гарах болно. Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”


Харагтун, бид үүний талаар Ефратад сонсож, Бид үүнийг Иаарын талбайгаас олсон.


Тэр хүний нэр нь Елимелех, эхнэрийнх нь нэр Наоми, хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд, тэндээ байхаар үлдэв.


ах дүүгийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн уруу хүрч очоод, шаахайг нь хөлөөс нь мултлан авч, нүүр уруу нь нулиман хариу болгож “Ахынхаа гэрийг босгодоггүй хүнийг ингэвэл таарна” гэж хэлнэ.


Тэд Ребекаг ерөөн Охин дүү минь, Түм буман хүний эх болох болтугай! Өшөөтнийхөө үүд хаалгыг Үр удам чинь эзэгнэх болтугай! хэмээжээ.


Мэргэн эмэгтэй гэрээ төвхнүүлэх. Мунхаг нь гэрээ гардан нураах.


Тэр үед Ефрон хитчүүдийн дунд сууж байв. Тэрээр хитчүүд ба хотын гулдан хаалгаар орж ирсэн бүхнийг сонсож байхад Абрахамд хариулан —


Иаков өглөө нь хартал тэнд нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад юу хийчихэв ээ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлнэ вэ? гэхэд


Нөхөр нь гулдан хаалган дээр Нутгийн ахмадуудын дунд сууж байхдаа хүндлэгдэнэ.


Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел.


Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун билээ.


Рахелын хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр билээ.


Харин хүн ах дүүгийнхээ эхнэрийг авах хүсэлгүй байвал ах дүүгийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж, “Миний нөхрийн ах дүү Израилийн дунд ах дүүгийнхээ нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах дүүгийн үүргийг гүйцэтгэхгүй байна” гэж хэлнэ.


Иезебел, Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв.


Бетлехемийн эцэг Салма, Бет-гадерын эцэг Хареф нар билээ.


Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн гэрчүүдийг дуудаж, мөнгийг жин дээр хэмжиж өгөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite