Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Рут 3:10 - Ариун Библи 2013

10 Тэгтэл тэр —Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Ийнхүү үйлдсэн үнэнч үйл чинь өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян ядуу ямар ч залуу эрийн араас гүйсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэгтэл тэр —Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа.

Gade chapit la Kopi




Рут 3:10
8 Referans Kwoze  

Наоми бэрдээ —ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй ЭЗЭН билээ гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин —Тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэв.


Наоми хоёр бэрдээ —Явцгаа, өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар өөд бологсдод маань болон надад хэрхэн хандсаны адил ЭЗЭН та нарт мөн энэрэл хайраар хандах болтугай!


Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад —ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд —ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав.


Лабан —Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид танд өрөө, тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд


Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв.


Самуел Саул уруу очиход Саул түүнд —ЭЗЭН таныг ерөөх болтугай! Би ЭЗЭНий үг тушаалыг сахилаа гэв.


Боаз түүнд —Нөхрийгөө өөд болсны дараа хадам эхдээ чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг эхээ болон төрөл садангийнхаа нутгийг орхин, таньж мэдэхгүй ард түмэн уруу явсан тухай чинь надад бүрэн мэдэгдсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite