Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Рут 2:14 - Ариун Библи 2013

14 Хоолны цаг болоход Боаз түүнд —Нааш ойрт, талхнаас ид, хугалж авсан талхаа цуунд дүр гэсэнд тэр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан тариа хүртэл өгсөнд тэр идэж цадаад, бас заримыг нь үлдээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Хоолны цагт Боаз түүнд —Нааш ирж, талхнаас идэн, талхаа цуунд дүрэгтүн гэсэнд тэрээр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан буудай өгсөнд тэр идэж цадаад, заримыг нь үлдээв.

Gade chapit la Kopi




Рут 2:14
17 Referans Kwoze  

Тэр үүнийгээ авч, хот уруу явж очиход хадам эх нь түүний цуглуулсныг харав. Цадталаа идээд үлдээж хадгалсан өнөөх зүйлээ тэр бас гаргаж хадам эхдээ өгөв.


Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв.


Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгсөнд нь ЭЗЭН Бурханаа магтана.


Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, Хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу? Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, Цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу?


Харин сурвалжит хүн Уужим сэтгэж, түүн дээрээ тогтдог.


Өстнүүдийн минь өмнө Та надад ширээ засжээ, Өөрийн минь толгойг Тосоор бас тосолжээ. Аяга минь дүүрч бялхнам


ор дэвсгэр, аяга, ваар, буудай, арвай, гурил, шар будаа, шош, зармаг, хуурсан тариа,


Абигаил хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийнээ төхөөрч бэлтгэсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч, тэдгээрийг илжигнүүдэд ачив.


Тэгтэл Иесси, хөвгүүн Давиддаа —Ах нарт чинь бэлдсэн нэг ефа хуурсан будаа, энэ арван талхыг авч хуаран уруу ах нар дээрээ гүйн оч.


Би мал сүрэгт чинь зориулан хээр талд өвс ногоог өгч та нар идэж, өег цатгалан байх болно.


Тэгэхэд тэр —Таны шивэгчингүүдийн нэгтэй нь ч эн зэрэгцэхгүй билээ би. Гэвч таны нүднээ би тааллыг тань олсоор байг, эзэн минь. Та намайг тайтгаруулж, шивэгчин миний зүрх сэтгэлд ярилаа гэж хэлэв.


Түүнийг түрүү түүж цуглуулахаар босоход Боаз зарц нартаа тушаан —Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Та нар түүнд мууг бүү үйлд!


Swiv nou:

Piblisite


Piblisite