Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Рут 2:10 - Ариун Библи 2013

10 Тэр эмэгтэй нүүрээ газар унан мөргөж —Би гаднын хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэр эмэгтэй нүүрээрээ унан, газарт хүртэл бөхийн, түүнд —Би харь хүн атал яагаад таны тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.

Gade chapit la Kopi




Рут 2:10
19 Referans Kwoze  

Давидыг харангуутаа Абигаил яаран илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ газар унаж, мөргөв.


Тэгэхэд тэр —Таны шивэгчингүүдийн нэгтэй нь ч эн зэрэгцэхгүй билээ би. Гэвч таны нүднээ би тааллыг тань олсоор байг, эзэн минь. Та намайг тайтгаруулж, шивэгчин миний зүрх сэтгэлд ярилаа гэж хэлэв.


Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.


Учир нь Тэрээр шивэгчнийхээ Дарууг олж харсан билээ. Харагтун, энэ цагаас хойш намайг Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно.


Яасан гэж Эзэний минь эх над дээр ирдэг билээ?


Эцгийн минь гэрийнхэн бүгд хааны өмнө юу ч биш, үхвэл таарах хүмүүс байсан боловч, боол намайг та өөрийнхөө хоолны ширээнд хооллох хүмүүсийн дунд оруулсан. Тиймээс би хаанд дахин гомдоллох ямар эрхтэй билээ? гэв.


Мефибошет дахин мөргөж —Боол би чинь хэн болоод над шиг үхсэн нохойг та тооно вэ? гэв.


Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан,


Моаб эмэгтэй Рут, Наомид —Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүү түүе гэхэд тэр түүнд —Охин минь, яв! гэв.


нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн —


Чи тэдний хадах талбайг харж, цуглуулагчдын араас яв. Чамд хүрч болохгүй гэж би зарц нартаа тушаасан. Чи ундаасахаараа усны сав уруу очиж зарц нарын утгаснаас уу! гэв.


Боаз түүнд —Нөхрийгөө өөд болсны дараа хадам эхдээ чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг эхээ болон төрөл садангийнхаа нутгийг орхин, таньж мэдэхгүй ард түмэн уруу явсан тухай чинь надад бүрэн мэдэгдсэн.


Та нартай хамт суурьших ирмэл хүн та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байж, чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египет нутагт ирмэл хүмүүс байсан билээ. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Хадам эх нь түүнд —Чи өнөөдөр хаанаас түүв? Чи хаана ажилласан бэ? Чамайг харж үзсэн тэр хүн ерөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнийх дээр ажилласан тухайгаа хадам эхдээ сонордуулан —Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн ярьтал,


Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад —Эзэн БУРХАН минь, би хэн болоод миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite