Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Рут 1:1 - Ариун Библи 2013

1 Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлөн болов. Нэгэн эр Иудагийн Бетлехемээс эхнэр бас хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутагт өлсгөлөн болов. Иуда дахь Бетлехемээс нэгэн хүн эхнэр болон хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутаг уруу түр суухаар явав.

Gade chapit la Kopi




Рут 1:1
26 Referans Kwoze  

Тэр газарт нь ган гачиг болов. Абрам Египетэд цагаачлахаар уруудан явлаа. Учир нь тэр нутаг нь маш их ган гачигтай байв.


Абрахамын үед анх ган гачиг болсон тэр газарт дахин ган гачиг болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелех дээр хүрч очжээ.


Хүний хүү, хэрэв аливаа улс Миний эсрэг итгэл эвдэн нүгэл үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаад, талхных нь нөөцийг устгаж, түүн дээр өлсгөлөн илгээж, түүнээс хүн амьтдыг нь таслан устгах цагт


Тэр хүн Иудагийн Бетлехем хотоос гарч цагаачлах газар хайн аялж явсаар Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирсэн билээ.


Хүч чадалдаа эрдсэн бардамналыг чинь Би буулган эвдэнэ. Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно.


Тэр нутаг бэрх өлсгөлөнд нэрвэгджээ.


“Бүх хотод чинь Би та нарт цэвэрхэн шүд, Бүх газар чинь хүнсний гачигдал өгсөн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түүнчлэн тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлж, Талх тарианы иш бүрийг Тэр хугалсан.


Чи талбайдаа арвин үр суулгавч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Ган гачгийн талаар ЭЗЭНий үг Иеремиад ирсэн нь


Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.


Елиа Ахабт бараалхахаар явав. Харин Самарийн өлсгөлөн бэрх байлаа.


Түүний дараа Бетлехемийн Ибзан Израилийг шүүв.


Давидын үед гурван жил дараалан өлсгөлөн болсонд Давид, ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгэхэд ЭЗЭН —Энэ нь гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.


Иудагийн Бетлехемээс ирсэн Иудагийн ургийн нэгэн леви залуу байв. Тэр тэнд цагаачлан сууж байжээ.


Гэвч Ефратын Бетлехем ээ, Иудагийн овгуудын дунд чи өчүүхэн авч, Надад Израилийг захирах Нэгэн нь Чамаас гарах болно. Тэр нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”


Бетлехемийн эцэг Салма, Бет-гадерын эцэг Хареф нар билээ.


Салмагийн хөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атрот-бет-иоаб, хази манахатчуудын хагас болох зоричууд байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite