Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 8:36 - Ариун Библи 2013

36 «Таны төлөө бид Бүхэл өдөржингөө хядуулжээ, Нядлагдах хонь мэтээр бид тооцогджээ» гэж бичигдсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

36 «Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж, Бид нядлагдах хонь мэт тооцогдож байв» гэж бичигдсэн юм.

Gade chapit la Kopi




Ром 8:36
18 Referans Kwoze  

Харин Таны төлөө бид Бүхэл өдөржингөө хядуулжээ. Нядалгааны хонь мэтээр Бид тооцогджээ.


Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй.


Яагаад бид ч цаг үргэлж аюулд байна вэ?


Учир нь элч биднийг Бурхан үхэх ял ногдогсод мэт бүхний адаг болгосон гэж би боддог. Юу гэвээс бид ертөнцөд, тэнгэрэлч нарт ч, хүмүүст ч үзвэр болжээ.


Түүний уншиж байсан Бичвэрийн хэсэг гэвэл, “Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээгээгүй юм.


Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. “Нэрийг нь дахин дурсуулахгүйн тулд Модыг үр жимстэй нь хамт устгаж, Амьдын газраас тасалъя” гэж тэд Миний эсрэг хуйвалдаан зохиосныг Би мэдээгүй байлаа.


Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.


Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.


“Би тэднийг хурга мэт, Хуц ухна мэт нядалгаанд авчирна.


ЭЗЭН, Та намайг мэддэг мөн хардаг төдийгүй, Тан уруу хандах зүрхийг минь шалгадаг билээ. Иймд нядалгааны хоньд мэт тэднийг чирч, Үй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!


Хэн нэгэн нь газар хөрсийг хагалж, борнойдох адил Яснууд маань Үхэгсдийн орны хаалган дээр тараагджээ.


Та биднийг идэшний хонь адил өгч, Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан.


[Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя.


Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ.


эс мэдэгдсэн юм шиг боловч ихэд танигдсан, үхэгсэд шиг боловч, харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй,


Тэд Христийн үйлчлэгчид үү? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Зүдэл зүтгэлээрээ ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд байлаа.


Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд,


Swiv nou:

Piblisite


Piblisite