Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 8:26 - Ариун Библи 2013

26 Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг.

Gade chapit la Kopi




Ром 8:26
33 Referans Kwoze  

Яригч нь та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм.


Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай.


Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Ааба, Аав аа” гэж дууддаг.


Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.


Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ.


Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Ааба! Аав аа!» гэж дууддаг.


ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.


Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.


Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруугаар гуйдаг байна.


Хүчтэй бид өөрсдөдөө таацуулалгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой.


Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.


Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.


Учир нь бид майхандаа байхдаа дарамтлагдан гасалдаг. Учир нь үхдэг нь амиар залгигдахын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм.


ЭЗЭН, Та даруу хүний хүсэлтийг сонссон билээ. Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч.


Тэнгэрийн орон гэрээ өмсөхийг хүсэмжлэн, энд бид гасалцгаадаг.


Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж чадах уу? гэсэнд тэд —Чадна гэцгээв.


Ёолох дуунаас минь болж Яс минь махандаа наалдав.


Сэтгэл минь ихэд шанална. ЭЗЭН минь, гэвч Та хэр удах вэ?


Тэр өөрөө ч мөхөсдөлөөр хүрээлэгдсэн учраас үл мэдэгчийг болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв.


Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?


Хашхирсаар байгаад би ядарчээ Хоолой минь хатжээ. Бурханаа хүлээсээр Нүд минь гархилжээ.


Хоригдлын ёолохыг сонсож, Үхэх хөвүүдийг чөлөөлж,


Түүнд юу гэж хэлэхийг бидэнд зааж өгөөч. Түнэр харанхуйд тэмтчиж байгаа билээ, бид.


“Сонороо бүү холдуулаач! Гуйж байна, Тайтгарал минь” гэх дууг минь Та сонссон.


Swiv nou:

Piblisite


Piblisite