12 Тиймээс хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөв бөгөөд сайн юм.
12 Тиймээс Хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөвт бөгөөд сайн юм.
Хэн нэгэн ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн гэдгийг бид мэднэ.
Аяа ЭЗЭН, Та шударга бөгөөд Таны шүүлтүүд чигч шударга
Хууль нь сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махбодтой бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан.
Таны бүх тушаал зөв шударга учраас Хэл минь Таны үгийн талаар дуулаг.
Тэгвэл бид итгэлээрээ хуулийг хүчингүй болгодог уу? Огт үгүй! Харин ч, бид хуулийг бататгадаг.
Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн, Тэдэнтэй тэнгэрээс ярьсан. Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг, Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.
Израиль аа! Бурхан ЭЗЭН чинь чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг
Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хуулийн адил зөвт зарлиг, шүүлттэй ямар агуу үндэстэн байна вэ?
Таны үг маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
Иймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.
Танаас эмээх айдсыг төрүүлдэг. Өөрийн үгийг зарцдаа бататгаач!
Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.
Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол, хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм.
Таны хамаг тушаалууд итгэлтэй юм. Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!