Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 5:15 - Ариун Библи 2013

15 Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирсэн бэлэг нь олон хүнд бялхсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Харин үнэгүй бэлэг бол алдаа зөрчилтэй адилхан биш. Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирэх бэлэг нь олон хүнд бялхагдсан юм.

Gade chapit la Kopi




Ром 5:15
20 Referans Kwoze  

Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.


Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд


Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ.


Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амь өгсөн бөгөөд энэхүү амь Хүүд нь байна.


Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.


Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно. Зөвт Нэгэн, Миний Зарц Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ.


Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн учир билээ.


Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэрэлч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг.


Есүс түүнд хариулан —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд


Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.


Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.


Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.


Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна.


Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.


Христийн хайр биднийг албаддаг. Учир нь Нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite