Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 4:15 - Ариун Библи 2013

15 Учир нь хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль үгүй байна, тэнд бас зөрчил гэж үгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Учир нь Хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль байхгүй байна, тэнд бас зөрчил гэж байхгүй.

Gade chapit la Kopi




Ром 4:15
26 Referans Kwoze  

Үнэндээ хуулиас өмнө ч ертөнцөд нүгэл байсан. Хууль үгүй аваас нүгэл эс тооцогдох.


Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал доор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ.


Үхлийн хатгуур нь нүгэл. Нүглийн хүч нь хууль юм.


Тэгвэл юуны тулд хууль байгаа юм бэ? Энэ нь зуучийн гараар тэнгэрэлч нараар дамжин тогтоогдсон агаад амласан мөнөөх үрийг иртэл нүгэл хилэнцийн улмаас нэмэгджээ.


Хүүд итгэдэг нь мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй нь мөнх амийг эс үзэх бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино.


Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бусыг үйлддэг. Нүгэл бол ёс бус юм.


Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.


Хэрэв Би ирж тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэм буруугүй байхсан. Харин одоо тэд нүгэлдээ шалтаггүй болов.


ЭЗЭНий хилэнгийн өдөр Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд Бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, Үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.


Тэд мөнгөө гудамж уруу чулуудаж, алт нь бузар зүйл мэт болно. ЭЗЭНий хилэнгийн өдөр мөнгө, алт нь тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд сэтгэлээ ханган цатгаж, гэдэс дотроо ч дүүргэж үл чадна. Учир нь тэдний хилэнц нь бүдрэх чулуу болжээ.


Эдгээрээс болж Бурханы хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно.


«Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг.


Түгшүүр төрүүлэгчдийг минь Тогтоосон баярын өдрүүдийнх шигээ Тал бүрээс Та дуудав. ЭЗЭНий хилэгнэлийн өдөрт Зугтсан, амь гарсан хэн ч байсангүй. Төрүүлж, өсгөсөн тэднийг минь Дайсан үгүй хийв.


Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.


Явж, олдсон номын үгсийн талаар миний төлөө мөн ард түмэн болон бүх Иудагийн төлөө ЭЗЭНээс асуугтун. Бидний талаар бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр энэ номын үгсийг бидний эцэг өвгөд сонсоогүй учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.


Харагтун, нүгэлт хүмүүсийн үр удам аа, та нар Израилийн эсрэг ЭЗЭНий шатаж буй уур хилэнг улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо.


Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.


Swiv nou:

Piblisite


Piblisite