12 Бүгд гажиж, цөмөөрөө хэрэггүй болжээ. Сайныг үйлддэг нь алга. Бүр ганц ч алга»
12 Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ. Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга».
Тэд төөрөлдөн явж, бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.
Үнэндээ, газар дэлхий дээр нүгэл огт хийдэггүй сайныг үйлдэгч зөвт хүн гэж үгүй.
Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ.
Тэд амар амгалангийн замыг эс мэднэ. Зөрөг дээр нь шударга ёс гэж байхгүй. Тэд жимээ муруй хазгай тавьснаас Түүгээр явагчид нь амар тайвныг үл мэднэ.
Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.
Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг чигч шударга бүтээсэн боловч тэд олон арга замыг хайдаг явдал юм.
Учир нь та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ Хоньчин буюу сэтгэлийнхээ Харгалзагчид буцаж ирэв.
Тэр чамд урьд нь ашиггүй байсан бол, харин одоо чамд ч, надад ч чухамдаа ашигтай.
Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч
Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь зургаа дахь өдөр.
Энэ тусгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэж хэлэв.
“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.
Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Тэд завхарцгааж Жигшмээр гэмт хэргүүд үйлдсэн. Сайныг үйлддэг хүн алга.
Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж тахил өргөөд, “Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан та нарын бурхан энэ юм” гэцгээж байна гэв.
Тэд бүгд уруудан гажиж, бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.
Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга.
«Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ зусарддаг» «Тэдний уруул дор могойн хор байдаг».