Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 2:9 - Ариун Библи 2013

9 Муу муухайг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей түүнчлэн грек хүмүүст ч байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Бузар мууг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь Иудей, мөн түүнчлэн Грек хүмүүст байна.

Gade chapit la Kopi




Ром 2:9
35 Referans Kwoze  

Учир нь шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайнмэдээнд дуулгаваргүйчүүдийн төгсгөл юу болох вэ?


Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг ч аврах Бурханы хүч мөн.


“Харагтун, бүх амь Минийх юм. Эцгийн амь хөвгүүний амь адилхан Минийх юм. Нүглийг үйлдэгч амь үхэх болно.


Бурхан шударга тул та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,


иудейчүүдээс ч төдийгүй мөн харийнхнаас ч бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл алдрынхаа баялгийг мэдүүлэх юм.


Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей түүнчлэн грек хүмүүст ч байна.


Бурхан, зарцаа босгоод Түүнийг эхлээд та нарт илгээсэн нь хүн нэгбүрийг хорон муу замаас нь эргүүлж та нарыг ерөөхийн тулд билээ.


Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм.


Энд грек ба иудей, хозлуулсан ба хозлуулаагүй, хэл харьтнууд, скутууд, боол ба чөлөөт гэж үгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна.


Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.


Иудей ба грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана.


Иймээс Бурханы энэхүү аврал харийнханд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн.


Гурван хоногийн дараа тэр иудейчүүдийн тэргүүлэгчдийг дуудуулж цуглуулав. Тэднийг цугласны дараа тэр тэдэнд ингэж хэллээ. —Ах дүү нар аа! Би ард түмэн болон эцэг өвгөдийнхөө ёс заншлын эсрэг юу ч хийгээгүй атлаа ялтан болж, Иерусалимаас ромчуудын гарт тушаагдсан юм.


Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхаглаж байлаа.


Бурханы өмнөх гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх тухай иудейчүүд болон грекүүдэд гэрчилсэн.


Ах дүүс ээ, Абрахамын гэр бүлийн хөвгүүд ээ, та нарын дунд буй Бурханаас эмээгчид ээ! Энэхүү авралын үг нь та бидэнд илгээгдсэн юм.


Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан —Амь өгөх гэмшлийг Бурхан бас харийнханд соёрхжээ гэцгээв.


Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?


“Газар дэлхийн бүх омогийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон тул Хилэнц бүрийн чинь төлөө Би та нарыг шийтгэнэ”


Та тэнгэрээс сонсож үйлдээч, боолуудаа шүүгээч. Ингэхдээ гэм буруутны арга замыг толгой дээр нь буулган буруутгаж, зөвт хүнийг зөвт байдлынх нь дагуу зөвтгөж болгооно уу!


Гэм буруутны зовлон шаналал их ЭЗЭНд найдагч хүнийг Хайр энэрэл хүрээлэх болой.


Зөвтийн хүсэл зөвхөн сайныг. Буруутын горьдлого уур хилэнг.


Тийнхүү Би дээрээс нь зэвүүцэлээ асгалаа. Би уурынхаа галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би толгой дээр нь хариу болгон буулгав гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite