Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 2:11 - Ариун Библи 2013

11 Учир нь ялгаварлах үзэл Бурханд байдаггүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Бурханд ялгаварлах үзэл байдаггүй.

Gade chapit la Kopi




Ром 2:11
14 Referans Kwoze  

Петр ам нээж, —Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд


Бурхан ЭЗЭН чинь бурхдын Бурхан, эздийн Эзэн, аугаа их, хүчирхэг, аюумшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.


Харин нэр хүндтэйчүүдээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад олдож нэмэгдсэн зүйл байгаагүй.


Тиймээс ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭНтэй шүүлтэд шударга бус ба ялгаварлал, хээл хахууль авах нь байдаггүй юм гэв.


Тэрээр ноёдын нүүрийг ч өргөдөггүй, Түүнчлэн баяныг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд мутрынх нь бүтээл билээ.


Бурууг үйлдэгч нь хэн ч бай ялгаагүй, үйлдсэн буруугийнхаа уршгийг хүртэнэ.


Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг мөн Тэрээр хэнийг ч ялгаварладаггүйг ойлгож, тэднийгээ бүү айлгаж сүрдүүл.


Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ.


Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгаварлан, харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ.


Та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, энд байх хугацаандаа эмээн биеэ авч яв.


Тэгвэл бид юу хэлэх вэ? Шударга бус юм Бурханд байдаг уу? Огт үгүй!


Swiv nou:

Piblisite


Piblisite