Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 16:21 - Ариун Библи 2013

21 Надтай хамтран зүтгэгч Тимот мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Надтай хамтран зүтгэгч Тимот, мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.

Gade chapit la Kopi




Ром 16:21
24 Referans Kwoze  

Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гаи, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав.


Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.


Антиох дахь чуулганд эш үзүүлэгч мөн багш нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болой.


Миний садан Херодионд мэнд хүргээрэй. Эзэнд байгч Наркиссын гэрийнхэнд мэнд хүргээрэй.


Миний садан, надтай хамт хоригдол байсан Андроник, Иуни нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бөгөөд надаас ч өмнө Христэд байсан юм.


Бидний дүү Тимот суллагдсаныг дуулгая. Тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нартай уулзана.


хайрт хүү Тимотдоо. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар амгалан байг.


Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Олиггүй хоосон ярианаас хийгээд хуурамчаар мэдлэг гэгдэгчийн зөрчилдөөнөөс зайлсхий.


Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө.


итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар амгалан нь байг.


Паул болон Силуан, Тимот нараас бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд.


Харин Тимот сая та нараас ирээд, итгэл болон хайрын чинь талаар, та нар биднийг үргэлж сайнаар дурсдаг ба бид та нарыг харахсан гэдэг шиг та нар ч мөн биднийг тийн хүсдэг гэсэн сайн мэдээг дуулгав.


Христийн сайнмэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч дүү Тимотоо итгэлийг чинь урамшуулан, батжуулахаар илгээсэн билээ.


Паул болон Силуан, Тимот нараас Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд. Нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.


Бурханы хүслээр Есүс Христийн элч Паул болон дүү Тимотоос


Христ Есүсийн боол Паул Тимот нараас Филиппойд буй Христ Есүс доторх бүх ариун хүмүүс ба харгалзагч, үйлчлэгч нарт.


Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силуан, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байсангүй. Харин Түүний дотор “За” байдаг.


Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул, дүү Тимот нараас нь Коринт дахь Бурханы чуулганд мөн түүнчлэн Ахай даяар байгч бүхий л ариун хүмүүст.


Тэр өөрт нь тусалж байсан Тимот, Ераст хоёрыг Македони уруу илгээж, өөрөө Азид түр саатав.


Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж, Есүс бол Христ мөн гэдгийг иудейчүүдэд гэрчилж байлаа.


Харин ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас, Тимот хоёр тэндээ үлджээ.


Мах биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite