7 Бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй.
7 Учир нь бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй.
Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм.
Тэрээр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой.
Бид сэрүүн ч бай, унтсан ч бай Өөртэй нь хамт амьд байхын тулд Тэр бидний өмнөөс үхсэн юм.
Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.
Учир нь, үхсэн амьд аль алиных нь Эзэн байхын тулд, чухам үүний тулд л Христ үхээд амилсан билээ.
Иерусалим болон Иуда дахь хоолны тогоо бүр нь түг түмдийн ЭЗЭНд ариун байх болно. Бүх тахил өргөгчид ирж тэднийг аван, дотор нь чанана. Тэр өдөр түг түмдийн ЭЗЭНий өргөөнд канаанчууд цаашид байхаа болино.
Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч,