Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 14:19 - Ариун Библи 2013

19 Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Тиймд амар тайванг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе.

Gade chapit la Kopi




Ром 14:19
28 Referans Kwoze  

Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө.


Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.


Муугаас салж, сайныг үйлд, Амар тайвныг хай, мөшгө!


Бид бүгд хөршөө босгон байгуулах, сайн сайхны төлөө түүнд таацуулъя.


Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.


Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Цэгцэрцгээ. Ятгалгыг ав. Санаа нэгтэй байж, амар тайван амьдрагтун. Хайр ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.


Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биентэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.


Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.


Муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, мөшгө


Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тусбүрд дуулал, сургаал, илчлэл, хэл ярихуй ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг.


Над шиг бай. Би олныг аврагдаг гэж, өөрийн бус олны ашгийг хайн, бүх зүйлд бүгдийн таалалд нийцүүлдэг.


Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь Хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!


Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө.


мөн итгэлээр Бурханд үйлчлэхийн оронд маргаанд хүргэдэг домгууд болон үл төгсөх угийн бичгүүдэд анхааралаа хандуулахгүй байхыг чамаар зааварлуулах гэсэн хэрэг юм.


Бид өөрсдийгөө та нарын өмнө хамгаалж байна хэмээн та нар хэдийнээ бодож байна уу? Бид Бурханы өмнө Христ дотор ярьж байгаа бөгөөд хайртууд аа, энэ бүгд та нарыг босгон байгуулахын тулд юм.


Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар амгаланд дуудсан юм.


Шүтээнүүдэд өргөгдсөн тахилын тухайд гэвэл бид цөм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог.


Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй.


Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст ярьдаг.


Хэл ярихуйгаар ярьдаг нь өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг нь чуулганыг босгон байгуулдаг аж.


Би та бүхнийг хэл ярихуйгаар яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Чуулган босгон байгуулагдахын тулд ярьснаа тайлбарлахгүй л бол хэл ярихуйгаар ярьдаг нэгнээс эш үзүүлдэг нь илүү агуу юм.


ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite