Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 14:13 - Ариун Библи 2013

13 Иймд цаашид бид бие биенээ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлгийн чулуу эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Иймд цаашид бид бие биеэ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлэх чулуу, эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн.

Gade chapit la Kopi




Ром 14:13
26 Referans Kwoze  

Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй.


Ах дүү нар аа, бие биенээ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл ах дүүгээ шүүдэг нь хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч юм. Хэрэв чи хуулийг шүүвэл чи хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж.


Юу нь зөв болох тухайд та нар өөрсдөө юунд үл шүүн тунгаана вэ?


Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй.


Босгогтун, босгогтун. Замыг бэлтгэгтүн. Ард түмний минь замаас саадыг зайлуул гэж хэлэгдэх болно.


Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун.


Тийн атал та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Бас та юунд ах дүүгээ басамжилна вэ? Бид бүгдээрээ Бурханы шүүх суудлын өмнө зогсох болно шүү дээ.


Энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлснээс хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр.


Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан.


та нар өөрсдийнхөө дунд ялгаварлал гаргаж, ёрын бодолтой шүүгчид болсон хэрэг бус уу?


Эм хүн толгойгоо бүтээлгүй Бурханд залбирах нь зохистой юу? Өөрсдөө шүүцгээ.


Иудейчүүдэд ч, грекүүдэд ч, Бурханы чуулганд ч төвөг бүү учруул.


Бусдын гэрийн зарцыг шүүгч та хэн бэ? Тэр өөрийн эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Эзэн түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно.


Бүдрүүллийн улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэл ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ!


Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ.


Ах дүүгээ хайрладаг нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүнд бүдрүүлэх шалтгаан байхгүй.


Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд бүү өг хэмээн хүсэж байна.


Ингэснээр та нар Христийн өдөр хүртэл цэвэр, гэмгүй байхын тулд аль сайныг дэмжих юм.


Христийн хайр биднийг албаддаг. Учир нь Нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан.


Давид «Тэдний ширээ нь тэдэнд урхи, тор, бүдрүүлэх саад бас шан хариу болог.


Гэлээ ч хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү заавал үхнэ гэлээ.


Хүний хүү, энэ хүмүүс зүрхэндээ шүтээнүүдээ залснаар хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү?


Чи дүлий хүнийг бүү хараа, сохор хүний урд бүдрүүлэх зүйл бүү тавь, харин Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН.


Иддэг нь иддэггүйгээ бүү басамжлаг. Иддэггүй нь иддэгээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite