Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 13:4 - Ариун Библи 2013

4 Тэр таны сайн сайхны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та муу муухайг үйлдвэл айгтун. Илдийг тэр дэмий зүүгээгүй. Тэр бол муу муухайг үйлдэгчдээс Бурханы уур хилэнгийн өшөө авагч, Түүний үйлчлэгч мөн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Учир нь тэр танд сайны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та бузар мууг үйлдвэл айгтун. Учир нь тэр нь илд дэмий зүүгээгүй. Тэр бол бузар мууг үйлдэгч нэгэн дээр уур хилэнг буулгах өшөө авагч, Бурханы үйлчлэгч мөн.

Gade chapit la Kopi




Ром 13:4
23 Referans Kwoze  

Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.


Хааны хилэгнэл арслангийн архираан Түүнийг уурлуулах нь амийнхаа эсрэг нүгэл.


Хааны уур хилэн үхлийн элч буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулмуй.


Тэрээр шүүгчдэд —Юу хийж байгаагаа эргэцүүлэгтүн. Учир нь та нар хүнд бус, харин шүүлтийг үйлдэх үед чинь та нартай хамт байдаг ЭЗЭНд зориулан шүүдэг билээ.


Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм.


Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм.


Сонсогтун үүнийг, шүүлтийг жигшиж, Чигч шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид ба Израилийн гэрийн захирагчид аа!


Миний ард түмэн Израилийн гараар Би Едомоос өшөөгөө авах болно. Тиймээс уурын минь дагуу, хилэнгийн минь дагуу Едомд үйлдэх болно. Тийнхүү тэд өшөө авалтыг минь мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Түүний дотор ноёд нь цус урсган шударга бус ашиг олохын тулд амиудыг устгаснаараа олзоо зулгааж буй чононууд адил юм.


Тэд тарган бөгөөд дэгжин. Тэд бас ёрын муу үйлсэд гаргууд. Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд Өнчний хэргийг өмгөөлдөггүй, Ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.


Сайныг үйлдэхийг сурцгаа. Шударга ёсыг мэтгэ. Дарлагдагсдыг тэтгэ. Өнчнийг өмөөр. Бэлэвснийг өмгөөл.


Мэргэн хаан буруутнуудыг ялган шигшиж, Мөнөөх хэдийг дугуйгаар бяц дайруулна.


Шүүлтийн сэнтийд залрагч хаан Хамаг ёрын мууг харцаараа шигшинэ.


Таныг таалан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв болоод шударгыг гүйцэлдүүлэхийн тулд таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.


Санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн хотол түмнийхээ өмнө зогсох хүртэлээ цусан өшөө авагчийн гарт үхэхгүйн тулд тийшээ зугтах боломжтой болжээ. Эдгээр хот нь Израилийн бүх хөвгүүдэд мөн тэдний дунд суугч ирмэл хүмүүст зориулагдсан байв.


Хэрэв цусан өшөө авагч нэгэн нь түүнийг нэхэн хөөж ирвэл, алуурчныг тэд түүний гарт өгөх ёсгүй. Учир нь тэр хөршөө урьдаас сэдэж төлөвлөж алаагүй ба урьд нь ч түүнд өс хонзон санадаггүй байсан.


эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд түүний илгээсэн захирагчдад захируул.


Swiv nou:

Piblisite


Piblisite