Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 12:17 - Ариун Библи 2013

17 Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.

Gade chapit la Kopi




Ром 12:17
22 Referans Kwoze  

“Ёрын муугийн хариуг өгнө дөө, би” гэж бүү ярь. ЭЗЭНийг хүлээ, Тэр чамд тусална.


Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл.


Харин Би та нарт хэлье, ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн уруу нөгөө хацраа ч бас эргүүл.


Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн.


Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.


Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.


Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ.


Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.


Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц.


Тиймд та нарын хувьд сайн нь бүү муугаар хэлэгдэг.


Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд бүү өг хэмээн хүсэж байна.


Ингэснээр та нар гаднын хүнд зохистой хандах бөгөөд ямар ч юмаар дутахгүй.


Иосеф тэдний шуудайд үр тариа дүүргэж, хүн бүрийн өгсөн мөнгийг уутанд нь буцааж хийлгэн, тэдэнд замын хүнс өгөхийг тушаажээ. Түүнийг нь ёсоор болгов.


ЭЗЭНий тосолсон хүний эсрэг намайг гар сунгахыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай домбыг аваад явъя гэж хэлэв.


“Хийснийг нь би ч мөн түүнд хийх болно, Үйлийнх нь дагуу хариу хүртээнэ дээ” гэж бүү хэл.


өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө.


Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Боаз —Үтрэмд эмэгтэй хүн ирснийг мэдэгдэж болохгүй гэв. Тэгээд хүмүүсийг бие биенээ танихаас өмнө үүрийн харанхуйгаар Рут босов.


Swiv nou:

Piblisite


Piblisite