Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 11:8 - Ариун Библи 2013

8 Энэ нь «Бурхан энэ өдрийг хүртэл Тэдэнд гүн нойрны сүнс, Хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн» гэж бичигдсэнчлэн ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Энэ нь «Бурхан тэдэнд энэ өдрийг хүртэл мэдрэхгүй сүнс, Харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн» гэж бичигдсэнчлэн ажээ.

Gade chapit la Kopi




Ром 11:8
13 Referans Kwoze  

Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгодоггүй ухаан, хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн.


Учир нь ЭЗЭН та нар дээр Гүн нойрны сүнсийг цутгаж, Эш үзүүлэгчид та нарын нүдийг хааж, Үзмэрчид та нарын толгойг битүүлэв.


Хүний хүү чи, тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч эс сонсдог.


Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин бусдад нь Би сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тийм болохоор тэд харавч эс ойлгон, сонсовч үл ухаарах билээ.


“Нүдтэй боловч хардаггүй, Чихтэй боловч сонсдоггүй, Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


“Энэ ард түмэнд очиж хэлтүгэй. Сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, Харан харавч огт ухаарахгүй.


Тэр —Яв. Энэ ард түмэнд очиж хэлтүгэй! “Сонсон сонсовч эс ухаар. Харан харавч эс ойлго”


Иймээс энэ үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн зэрэгцээ өөрсдийн сийлмэл шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар мөн адил эцэг өвгөдийнхөө үйлдлийг даган өнөөдрийг хүртэл үйлдсээр байна.


Энэ өдрийг хүртэл тэд урьдын хэв маягийнхаа дагуу үйлдэж мөн ЭЗЭНээс ч үл эмээж, Өөрийнхөө Израиль гэж нэрлэсэн Иаковын хөвгүүдэд ЭЗЭНээс тушаасан тогтоол, зарлиг, хууль буюу тушаалыг ч дагахгүй байна.


Тэд хэвлийг анх нээгч бүхнийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар гэж зарласан. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд Би тэднийг эзгүйрүүлэх юм.»”


Swiv nou:

Piblisite


Piblisite