Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ром 1:10 - Ариун Библи 2013

10 Бурханы тааллаар одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж би залбирлаараа ямагт гуйдаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Залбирахдаа үргэлж Бурханы хүслээр одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж гуйдаг.

Gade chapit la Kopi




Ром 1:10
15 Referans Kwoze  

Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ —Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар дээр эргэж ирнэ гэлээ. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ.


Та нар харин оронд нь “Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ” гэж ярь.


Үүнээс гадна надад нэг байр бэлдээрэй. Та нарын залбирлын учир би эргэж очно гэж найдаж байна.


Тиймээс бид та нар дээр очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав.


Намайг та нар уруу удахгүй очуулаасай гэж би хичээнгүйлэн гуйж байна.


Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.


Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв.


Хэрэв Эзэн хүсвэл би та нар дээр удахгүй очиж, ихэрхэгчдийн үгийг бус, харин хүчийг мэдэх болно.


Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид —Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов.


Би та нар дээр очихдоо Христийн ерөөлийн дүүрэл дор очно гэдгээ мэднэ.


Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состеноос


Swiv nou:

Piblisite


Piblisite