Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Обадиа 1:5 - Ариун Библи 2013

5 “Хэрэв хулгайч нар танай уруу ирвээс, Шөнөөр дээрэмчид орвоос Чи яаж сүйрэх бол! Хулгайлахдаа тэд хэрэгцээгээрээ авна гэж үү? Усан үзмийг хураагчид чам дээр ирвээс Тэд үлдэгдэл үлдээх үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 “Хэрэв хулгайч нар чам уруу ирж, шөнөөр дээрэмчид орвол чи яаж сүйрсэн байх бол доо! Тэд хангалттай болтлоо хулгайлахгүй гэж үү? Хэрэв усан үзмийг хураагчид чам уруу ирвэл тэд үлдэгдлийг нь үлдээхгүй гэж үү?

Gade chapit la Kopi




Обадиа 1:5
13 Referans Kwoze  

Хэрэв усан үзэм хураагчид та нар дээр ирсэн бол Тэд үлдэгдэл үлдээх үү? Хэрэв шөнөөр хулгайч нар ирсэн бол Тэд хангалттайгаар сүйтгэх байсан.


Чи усан үзмийн цэцэрлэгээс усан үзмээ хураагаад, үлдсэнийг нь дахин бүү түү. Тэр нь ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдэнэ.


Чидун жимсний модыг цохиход Орой дээрх мөчирт хоёр гурван чидун, Жимсний модны салаанд дөрөв, тав үлдэх адил Дахин хураахад тэнд үлдэнэ гэж Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.


Энэ бол аюулгүй оршдог, Баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, Араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зангаж зэвүүцнэ.


Ээ халаг, би чинь Идчих усан үзмийн хонгорцоггүй Эрэлхийлэх эхний ургацын инжиргүй Жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил болов.


Дүүрэн хүнтэй байсан энэ хот Юутай ганцаардан сууна вэ! Үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр Бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр Албадлагын ажилчин болжээ!


Бүхий л дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа! Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо!


Тэгээд энэ нь чидун модыг доргиох шиг Усан үзэм хураалтын дараах хаягдал түүх лугаа адил Дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно.


Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч Чи хөсөр хаягдлаа!


Алдартнууд чинь өндөрлөгүүд дээр чинь Алуулан хэвтэж байна, Израиль аа! Хүчтэнүүд чинь яахин цохигдов!


Тэд түүний тарчлалаас айсандаа хол зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Ганц цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд Израилийн үлдэгсдийг Усан үзмийн мод мэт гүйцэд түүх болно. Усан үзэм түүгч мэт Гараа мөчрүүдийн дээгүүр дахин шувтарна.”


“Теман аа, дайчин эрс чинь айдаст автан Есавын уулын хүн бүр Егүүтгэлээр таслагдана


Swiv nou:

Piblisite


Piblisite