Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Обадиа 1:3 - Ариун Библи 2013

3 Хадны ангалаар амьдарч, Газрын өндөрлөгт нутагладаг чамайг Зүрхний чинь ихэрхэл хуурчээ. «Хэн намайг газарт буулгах вэ?» гэж Зүрхэндээ чи хэлнэ үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Хадны ан цав болон өөрийн орших газрын өндөрлөгт амьдардаг чамайг зүрхний чинь ихэрхэл хуурчээ. Чи зүрхэндээ «Хэн намайг газарт буулгах вэ?» гэдэг.

Gade chapit la Kopi




Обадиа 1:3
21 Referans Kwoze  

Чамаас айх айдсын тухайд, Хадны ан цаваар амьдардаг, Толгодын өндөрлөгийг эзэгнэгч Чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал Чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хүний бардам зан өөрийг нь дорд болгох. Даруу сүнс алдар хүндийг хүлээх.


Бид Моабын бардам, хэт бардам, Ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ. Хоосон сайрхал нь хуурамч юм.


Тэрээр Давст хөндийд арван мянган едом хүнийг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел гэж нэрлэв.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно.”


Чи хөндийнүүдийн тухайд ямар их сайрхана вэ! «Миний эсрэг хэн ирэх юм бэ?» гэж Эрдэнэстээ найдагч, итгэлээс эргэгч охин оо, Хөндий чинь урсаж байна.


Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх. Алдрын өмнө даруу дорд байдал.


Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан.


Иудагийн хөвгүүд бас арван мянган хүнийг амьдаар нь олзлон авч, тэднийг хадан цохионы оройд аваачаад, тэндээс тэднийг бяцартал нь доош чулуудав.


Амазиа зоригжин, ард түмнээ удирдав. Тэрээр Давст Хөндий уруу хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав.


Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрт тулж, Толгой нь үүлсэд хүрдэг ч,


ЭЗЭН тунхаглаж байна. «Үзэгтүн, хөндий талын цохионд суугч аа, Би та нарын эсрэг байна. “Хэн бидний эсрэг бууж ирэх юм бэ? Хэн сууцанд маань орж ирэх юм бэ?” гэж хэлэгч нар аа,


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар “Халдеичууд биднээс лавтайяа холдоно” гэцгээн өөрсдийгөө бүү хуурцгаа. Учир нь тэд холдохгүй.


Моабын оршин суугчид аа, Хотуудыг орхиж, хадны дунд амьдар. Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.


Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.


Наймааныхаа хөгжлөөр чи дотроосоо Хүчирхийллээр дүүрч, нүгэл үйлдэв. Тиймээс Би чамайг Бурханы уулаас Бузартсан юм мэт хөөсөн. Халхлагч херуб аа, Би чамайг Галт чулуунуудын дундаас устгав.


Swiv nou:

Piblisite


Piblisite