Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Обадиа 1:10 - Ариун Библи 2013

10 Дүү Иаковтаа үйлдсэн хүчирхийллээс болж Ичгүүр чамайг нөмрөх агаад Эгнэгт таслагдах болно, чи.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Чиний дүү Иаковд үйлдсэн хүчирхийллээс болж ичгүүр чамайг бүтээх ба чи мөнхөд таслагдах болно.

Gade chapit la Kopi




Обадиа 1:10
30 Referans Kwoze  

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж, Ах дүүгээ илдтэй мөрдсөн. Уураа үргэлж хадгалсаар Хилэнгээ тэр үүрд байлгасан.


Би чамайг үүрдийн хоосрол болгож, хотууд чинь дахин оршин суугчидтай болохгүй. Тэгэхэд та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Та залуу насных нь өдрүүдийг богиносгож Та түүнд ичгүүр нөмрүүлэв. Села


Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж Есав, Иаковыг үзэн ядав. “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж тэрээр зүрхэндээ хэлжээ.


Аяа ЭЗЭН, Иерусалимын өдөр едомчууд “Нураа, суурь хүртэл нь нураа” гэцгээж байсныг санаач.


Дайсан минь харах болно. “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж Надад хэлсэн тул ичгүүр түүнийг нөмрөх болно. Одоо тэрээр гудамжны шавхай мэт гишгэгдэх болно. Нүд минь түүнийг нь бас харна.


Египет сөнөмөл газар, Едом зэлүүд нутаг болно. Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм


Тэд өөрсдийгөө таараар ороон айдас жихүүдэс тэднийг нөмөрнө. Бүх нүүрэн дээр ичгүүр байж, бүх толгой нь халзан болно.


Узын нутаг дахь Едом охин! Баясан, баярлан хөөрч л бай! Аяга чам уруу ч тойрон ирнэ Чи согтууран өөрийгөө нүцгэлнэ.


Бид жигшүүрт зүйлс сонссон учир Бид ичиж байна. Бидний нүүр царай шившигт дарагдав. Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний Ариун газруудад оржээ.


Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Бүх хотууд нь үүрдийн балгас болно” хэмээв.


Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид бас эцэг өвгөд маань залуугаасаа өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг ч дагаагүй билээ.


Түүний дайснуудыг Би ичгүүрээр хувцаслана. Харин өөрийнх нь дээр титэм нь гялбах болно.”


Өөрийг минь буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж, Өөрсдийнх нь шившгээр тэднийг нөмрөг мэт ороогооч!


Учир нь Таны төлөө би Жигшил зэвүүцлийг үүрчээ. Нүүрийг минь ичгүүр нөмөрлөө.


Иаков эх Ребекадаа —Харагтун, миний ах Есав үсэрхэг хүн, би гөлгөр арьстай хүн.


Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Учир нь та нар тэдний газар нутагт ирмэл хүмүүс байсан.


Учир нь едомчууд дахин ирж, Иудаг довтлон, олзлогдогсдыг авч явжээ.


Ерөөл нь зөвтийн тэргүүн дээр орших. Хүчирхийлэл нь буруутын аманд нууцлагдах.


Тэднээс төрсөн гурав дахь үеийн хөвгүүд ЭЗЭНий чуулганд орж болно.


Ядууг элэглэгч Бүтээгчийг нь гутаах. Гамшигт баясагч шийтгэлгүй эс үлдэх.


Өөрийн ард түмэн Израильд заяасан өв дээр зодолддог бүх хорон муу хөршүүдийн минь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.


Сион охин минь, хилэнц чинь дууслаа. Тэр чамайг цаашид цөлөхгүй. Едом охин минь, Хилэнцийг чинь Тэрээр шийтгэх л болно. Нүглүүдийг чинь дэлгэх л болно!


Swiv nou:

Piblisite


Piblisite