Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 9:5 - Ариун Библи 2013

5 Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний дурсамж мартагджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний нэр мартагдах болно.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 9:5
18 Referans Kwoze  

Үхдэл нь амьдрахгүй, сүүдрүүд босохгүй. Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж, Тэдний аливаа дурсамжийг арилгасан.


Өмнийнхөн дурсагдах нь үгүй Хожмынхон ч дараагийнхандаа эс дурсагдмуй.


Үхдэл нь Таныг үл дурсана. Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?


Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг


Хөвгүүд нь нэр хүндтэй болсон ч тэр үл мэднэ, Тэд нь өчүүхэн дорд болсон ч тэр эс анзаарна.


Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Нөр хөдөлмөр ч хоосон.


Тэдний тухай дурсамжийг дэлхийгээс арилгуулахаар ЭЗЭНий өмнө тэднийг байнга байлгаач!


Тэгэхэд би нэгэн муу хүнийг оршуулж байхыг харав. Ариун газраар орж гарч явсан тэд удалгүй ийн үйлдэж явсан хотдоо мартагдаж байлаа. Энэ мөн л утгагүй аж.


Абрахам биднийг үл мэдэн, Израиль биднийг танихгүй байвч Та Эцэг маань билээ. Аяа ЭЗЭН, Та Эцэг маань билээ. Эртнээс Таны нэр бол Аврагч.


Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу явсан нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг Зүрхэндээ авдаг юм.


Үхэлтэй намайг золгуулж, амьд бүхний уулзах гэрт аваачихыг чинь би мэдэж байна.


Үхсэн арслангаас амьд нохой дээр лугаа адил амьд байгсдад бас ч найдлага бий.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Учир нь бид үхнэ, үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгараад, дахин цуглуулах аргагүй устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн нэгнээ Өөрөөсөө хөөн зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг.


Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирна. Өглөөд залбирал минь Таны өмнө ирэг.


Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite