Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 8:9 - Ариун Библи 2013

9 Энэ бүхнийг би хараад, наран доор болж байгаа үйлс бүхэнд оюун бодолоо хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Энэ бүхнийг би хараад, өөрийн бодлыг наран доор болж байгаа үйлс бүхэн уруу хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 8:9
15 Referans Kwoze  

Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм.


Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ гай авчирдаг.


Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн буруутал, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв.


Бурханаас хүний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан.


Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр.


Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан зүрхийг нь зөрүүдлүүлж өнөөдрийнх шиг болгосон байна.


Ус буцан ирж, тэрэгт цэрэг ба морин цэргүүд буюу израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд тэднээс нэг нь ч үлдсэнгүй.


Тэд Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алав. Дараа нь Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлөн Вавилонд авчирчээ.


Би мөн наран доор үнэнч шударгын оронд цөвт, зөвийн оронд буруу нь оршдогийг харсан.


Наран доор үйлдэгдэх дарлалыг бүгдийг нь дахин би харлаа. Үзэгтүн, дарлагдагсдын нулимсыг! Тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулагч алга байв.


Бузар олз мэргэдийг мунхаг болгох Хээл хахууль зүрхийг нь бас эвдэх.


Мөрөөдөл ихэдвээс хоосон агаад үг олширно. Харин чи Бурханаас эмээгтүн.


Swiv nou:

Piblisite


Piblisite