Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 8:4 - Ариун Библи 2013

4 Хааны үг болбоос эрх мэдэлтэй. “Та юу хийж байна аа?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Хааны зарлиг байгаагаас хойш эрх мэдэл байгаа. “Та юу хийж байна?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 8:4
18 Referans Kwoze  

Тэрээр шүүрэн авахад Хэн Түүнийг саатуулж чадах вэ? Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь «Та яагаад намайг ингэж хийв?» гэж барималчинд хэлдэг үү?


Хааны хилэгнэл арслангийн архираан Түүнийг уурлуулах нь амийнхаа эсрэг нүгэл.


Хааны хилэгнэх нь арслангийн архираа. Түүний таалал нь өвсөн дээрх шүүдэр.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайн сан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ? гэв.


Ихэмсэг алхлах азарган тахиа, Ухна ба дайчин баатруудтайгаа жагсаж буй хаан болой


Тэгээд хаан, Иехоиадагийн хүү Бенаиад тушаал буулгасанд тэр гадагш гарч, Шимеиг хөнөөв. Тэр ийнхүү үхэв. Ингээд хаанчлал Соломоны гарт баттай атгагдлаа.


Соломон хаан, Иехоиадагийн хүү Бенаиаг илгээсэн бөгөөд тэрээр Адониад халдаж тэр үхэв.


Тиймээс Египетийн хаан эх баригч нарыг дуудаж, тэдэнд —Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв.


Гэвч хааны үг Иоаб болон цэргийн дарга нарыг дийлэв. Тиймээс Иоаб ба цэргийн дарга нар Израилийн ард түмнийг тоолохоор хаанаас салж одов.


Чамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан “Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийд миний оронд суух болно” гэж хэлсэн тэр ёсоор өнөөдөр би үйлдэнэ гэж тангараглав.


Тийнхүү Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн хичээж ёсчлон гүйцэтгэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite