Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 8:16 - Ариун Библи 2013

16 Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг зүтгэлийг харахын тулд би зүрх сэтгэлээ хандуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг хүнд хүчир үүргийг харахын тулд би зүрх сэтгэлээ зориулав.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 8:16
11 Referans Kwoze  

Учир нь хүний бүх л өдөр зовлон шаналалтай, зүтгэл нь утгагүй, шөнө ч сэтгэл оюун нь эс амрах аж. Энэ нь мөн л хоосон ажээ.


Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би сэтгэл оюунаа зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг буюу.


Хайрладаг хүндээ Тэр нойрыг ч өгдөг атал Харин та нар эрт босож, оройттол суугаад, Зүтгэж олсон талхаа идэх нь Зүгээр л дэмий аж


Энэ бүхнийг би хараад, наран доор болж байгаа үйлс бүхэнд оюун бодолоо хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.


Юу тохиолдохыг тэр эс мэдэх тул хэрхэн энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ?


Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн буруутал, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв.


Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.


Хөвгүүн ч үгүй, ах дүү ч үгүй, хэн ч үгүй, орь ганцаар нэгэн байв. Түүний зүтгэлд эцэс төгсгөл гэж үгүй. Нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө зүтгэж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж тэр асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй зүтгэл аж.


Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүд цавчилгүй тийнхүү өнгөрөөж байсан билээ.


Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхи хөөцөлдсөн хэрэг байх нь тэр.


Тэнэг мунхаг ба мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхи хөөцөлдсөн хэрэг болохыг би танив.


Swiv nou:

Piblisite


Piblisite