Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Номлогчийн үгс 7:7 - Ариун Библи 2013

7 Бузар олз мэргэдийг мунхаг болгох Хээл хахууль зүрхийг нь бас эвдэх.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулах бөгөөд Алив хахууль нь сэтгэлийг эвддэг ажээ.

Gade chapit la Kopi




Номлогчийн үгс 7:7
14 Referans Kwoze  

Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Чи хахууль бүү ав. Учир нь хээл хахууль хүний харааг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Шударга замыг хазайлгахаар Буруут нь хахууль өвөртлөх.


Тэргүүлэгчид чинь тэрслэгчид, хулгайчдын хамсаатан Тэд бүгд хахуульд дурлагч, шан харамж хөөцөлдөгсөд. Өнчнийг тэд өмөөрдөггүй, Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.


Наран доор үйлдэгдэх дарлалыг бүгдийг нь дахин би харлаа. Үзэгтүн, дарлагдагсдын нулимсыг! Тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулагч алга байв.


Хахууль нь өгөгчийнхээ нүдэнд ид шидийн чулуу мэт Хаашаа ч эргэсэн амжилт олно, тэр.


Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав.


Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулгаж, сэтгэлийг чинь самууруулна.


Зөв шударгаар явж, чигч шударгыг өгүүлж, Шударга бус олзыг жигшиж, Хахууль авахаас гараа хол байлгаж Цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн Мууг үзэхгүйн тулд нүдээ анигч нь


Би энд байна. ЭЗЭНий өмнө болон Түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн! Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахууль авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэв.


Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм.


Энэ бүхнийг би хараад, наран доор болж байгаа үйлс бүхэнд оюун бодолоо хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.


Тэгэхэд Ахиш зарц нартаа —Та нарын харж байгаа энэ хүн галзуу солиотой юм шиг байна. Юунд та нар түүнийг над уруу авчрав?


Swiv nou:

Piblisite


Piblisite