5 Тэнэгийн дуулахыг сонссоноос Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.
Зөвт нэгэн намайг цохиг. Тэр нь хайр энэрэл билээ. Намайг зэмлэг. Тэр нь шилмэл тос билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач! Учир нь залбирал минь Тэдний ёрын муугийн эсрэг юм.
Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.
Сургамжийг үл ойшоогчдод ядуурал ба үл хүндлэл. Гэсгээлтийг сахигчдад алдар хүнд.
Андын чинь учруулсан шарх сайныг. Дайсны чинь үнсэлт заль мэхийг.
Зэмлэлийн ганц үг ухаантанд хүрэхдээ Цохиурын зуун буулт мулгууд хүрэхээс гүн.
Үгийг үл тоомсорлох нь өр. Зарлигаас эмээх нь шагнал.
Басамжлагчийг бүү зэмлэ, Тэр чамайг үзэн ядна. Мэргэнийг зэмлэ, Тэр чамайг хайрлана.
Гулдан хаалганы дэргэд суугчид Миний тухай ярьж Би согтуурагчдын элэглэл дуу болжээ.
Тушаал нь дэнлүү, Хууль заавар нь гэрэл, Сургамжит зэмлэлүүд нь амийн зам.
Мэргэн зэмлэл дуулгавартай чихэнд Алтан ээмэг, алтан гоёл мэт буюу.
Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд, Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.
Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас Намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ.
Мэргэдийн үгс болбоос хатгуурт шилбүүр, хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчиноор өгөгдсөн ажгуу.